Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сауле: Долоон аймагт хаваржилт хүндэрч байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийт нутгийн 20 хувь нь цастай, Хөвсгөл, Архангай зэрэг зарим аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа талаар ХХААХҮ-ын дэд сайд Ж.Сауле УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр мэдээллээ.

Иймд 18 аймагт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Тухайлбал,

  • Нөөцийн 5,771 тонн өвсийг үнэгүй
  • 4,759 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр олгожээ.

Мөн өмнөх оны зуншлага тааруу байснаас бэлчээр нь өвсгүй болсон Архангай аймгийн долоон сум, Хөвсгөл аймгийн дөрвөн суманд өвс, тэжээлийн дэмжлэг өгөх шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле онцлон тэмдэглээд "Хаваржилт хүндэрч буй долоон аймагт 50 сая төгрөгийг дэмжлэг болгож Засгийн газар, Улсын онцгой комиссоос олгоод байна" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Оторт 10 сая мал байна. Малчид ирэх сараас нутаг руугаа буцах тул малыг нь ариутгах ажлыг зохион байгуулна. Отроос буцаж буй малчид сэг зэмээ устгаж, орчноо цэвэрлэхийг хүсье" гэлээ.

Түүнчлэн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр шүлхийн вакциныг хийж буй бөгөөд одоогоор вакцинжуулах явц 75.5 хувьтай үргэлжилж байгаа аж.