Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэд "ачаанаасаа юм авна" гэдэг асуудал байхгүйг анхаарах хэрэгтэй

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.03.26/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр "Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. 

Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан. 

Өчигдөр Москвагаас Улаан-Үдэд 200 орчим монгол иргэн ирсэн. Дархан, Сэлэнгэ аймагт хүлээн авах байрны чадамж хүнд байгаа хэдий ч бид зохицуулахаар ажилаж байна. 

Иргэдээс Шуурхай штабын утсанд маш их бухимдсан дуудлага ирж байгаа. Тайван хүлээцтэй байгаарай. Иргэд тайван байх нь бидэнд хамгийн том дэмжлэг. 

Тиймээс иргэдийн бухимдалтай холбоотойгоор бид сэтгэл заслын зөвлөмж гаргаад түгээж байна. Тайван байх нь чухал шүү" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.