Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Халуун шоколад/какао хүний дархлааг дэмждэг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 24
Сурталчилгаа

Хүн бүхний уух дуртай амтат халуун шоколад хүний биед ямар тустайг та мэдэх үү? Эрт дээр үеэс хүмүүсийн ууж, хэрэглэж ирсэн халуун шоколадны ач тусын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Ухаалаг Маяачуудийн гайхалтай бүтээлүүдийн нэг шингэн какаог халуун ногоотой хольж, бурхдын ундаа хэмээн хүртдэг байсныг 16-р зуунд Испаничууд илүү боловсронгуй болгож, зөөлөн чихэрлэг амттай халуун шоколадыг бий болгосон гэдэг. Уг бүтээлийг 16-19-р зууны үед хууч өвчин эмгэгийн эсрэг, хор тайлах ерөндөг болгож эмийн журмаар зөвхөн эрчүүд хүртдэг байсан гэх түүхүүд байдаг.

 

17-р зуунд Францын ард түмэн уур бухимдал, сэтгэл гутралд орсон нэгэндээ халуун шоколад уулгадаг байжээ. Энэ нь мухар сүсэг биш байсныг орчин үеийн эрдэмтэд судлан, үнэхээр бухимдалтай үед бие дэх стрессийн гормоныг бууруулдаг болохыг нотолсон юм. Судлаачдын үзэж байгаагаар “антиоксидант” нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, зүрхний эмгэгээс хамгаалах, хөгшрөлийг бууруулах зэрэг үүргийг гүйцэтгэдэг ба чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг буюу организмыг хоргүйжүүлэх, исэлдлээс хамгаалах үйлдэл үзүүлдэг. Чөлөөт радикал ихэссэнээр эсийн бүрхүүл, судасны хана, арьс, уушги, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдийг гэмтээснээс эрт хөгшрөх, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдээр өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг байна. 

 

Үүнээс хамгаалах антиоксидантаар баялаг супер хүнсэнд: нэрс, анар, акай (acai berry), гожи (goji berry) зэрэг жимснүүд, маш сайн чанарын кофе, улаан дарс, шоколад зэрэг багтдаг байна. Бид шоколадны давуу талуудын тухай бишгүй уншиж, сонссон. Үүнтэй адил халуун шоколад буюу какао нь мөн хүний биед тустай юу? гэсэн асуултад тийм гэж хариулах 7 шалтгааныг хүргэж байна:

  1.  Халуун шоколаданд агуулагдах антиоксидантийн хэмжээ дарснаас хоёр дахин, ногоон цайнаас 2-3 дахин, хар цайнаас 4-5 дахин их байдаг байна. Тиймээс дээр дурдсан урьдчилан сэргийлэх шаардлагатай эмгэгүүдээс дуртай амттанаараа хамгаалж болох нь байна.
     

     

  2. Корнелл их сургуулийн хүнсний технологийн профессор Чанг Ёнг Ли (Chang Yong Lee) нь халуун шоколадны “халуун” байх гэдэг нь өөрөө бусдаас илүү чухал болгож байгааг онцлон илүү дулаан, бүлээн байх тусам антиоксидантийн нөлөөлөл нэмэгддэг гэжээ.
  3. 1 аяга халуун шоколаданд 611 мг фенолын нийлмэл цөсний хүчлийн эквивалент (GAE), 564 мг флавоноид эпикатециний эквивалент (ECE) агуулагддаг байна. Антиоксидант цөсний хүчил нь дотоод цус алдалт, альбуминууд (шээсэнд альбуминууд байгаа нь бөөрний өвчнийг илтгэж болно), чихрийн шижин өвчнийг эмчлэхэд ашиглагддаг.
     

     

  4. Ердийн шоколад ч мөн антиоксидант агуулсан байдаг боловч эрүүл мэндэд тустай нөлөөгөөр тослогийн хэмжээ ихтэй байдаг. Халуун шоколад буюу какао нь ердийн “Bar Chocolate”-нд агуулагддаг 8 гр тослогтой харьцуулахад бага өөх тос агуулдаг.
     

     

  5. Флавоноид нь таны биед азотын ислийг боловсруулахад тусалдаг тул халуун шоколад нь цусны урсгалыг сайжруулж, цусны даралтыг бууруулж, зүрхний эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг.
  6.  Халуун шоколад дахь флавоноидууд нь цусан дахь ялтаснууд хоорондоо холилдож, бүлэгнэхээс сэргийлдэг.
  7.  Америкийн Шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэгийн үзэж байгаагаар халуун шоколад уух нь таныг илүү сайн бодоход тусална. Флавоноид нь цусны урсгалыг түргэсгэн илүү хүчилтөрөгчийг тархинд хүргэдэг. Тархинд цусны урсгал буурснаас үүдэлтэй Дементиа гэх өвчнийг какаогоор эмчлэх боломжтой гэж үздэг байна.
     

     

Эцэст нь дүгнээд хэлэхэд ердийн шоколад идэх сайн, харин халуун шоколад уух нь үүнээс ч сайн юм. Гэхдээ супермаркетуудад байдаг “Instant Hot Chocolate” буюу шууд найруулах боломжтой халуун шоколаднаас зайлсхийхийг Японы эрдэмтэд зөвлөж байна. Учир нь тэдгээр нь химийн аргаар гаргаж авсан орц найрлага, бодисоор дүүрэн байдаг ажээ. Тиймээс хамгийн сайн чанарын нунтаг какаог хэрэглэх, хамгийн сайн чанарын шоколадыг ашиглан хийдэг халуун шоколадыг сонгон хэрэглээрэй. Миний хувьд Улаанбаатар хотын хамгийн амттай, жинхэнэ шоколад ашиглан хийдэг халуун шоколадыг Годива дэлгүүрээс л амсах боломжтой гэж боддог.

Годива брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус хуудаснаас аваарай: https://www.facebook.com/GodivaMongolia/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.