Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ухань хотоос 31 монгол оюутныг эх оронд нь авчирсан алба хаагчид тусгаарлалтаас гарлаа

Б.Ану
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Ухань хотоос 31 монгол оюутныг эх оронд нь авчирсан алба хаагчид

Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан бөгөөд оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтанд авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргаад байна.

Мөн тэдний авчирсан 31 оюутны шинжилгээний хариу давтан оношлогоогоор хэвийн гарсан тул тусгаарлалтаас гаргах болсноо ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн Баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлаараа мэдэгдэж байсан билээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.