Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана

ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн хурлын үеэр сэжигтэй тохиолдлуудын тоо болон тэдгээрийн шинжилгээний хариуг мэдээлэв. 

Тэрбээр

"Хоёрдугаар сарын 12-нд Дорнод аймагт нэг, Баян-Өлгийд нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарсан, шинэ коронавирусийн халдвар илрээгүй.

13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад, хянаж байгаа. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарлагдан, хянагдаж байна. Шинжилгээний хариуг хүлээж байгаа. Ухань хотоос ирсэн 31 оюутныг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй.

Ухань хотод байхдаа нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Хятад улсын эмч нарт хянагдаж байгаад ирсэн эдгээр оюутны 14 хоног нь маргааш дуусах учир эмч нар хуралдан, маргааш эмнэлгээс гаргахаар шийдсэн. 

Хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.