Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх асуудлаар хуралдана

Б.Ану
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комисс хуралдаж дөнгөж сая дууслаа. Тус хуралдаанаар шинэ коронавирусийн тархалт  Монгол Улсын урд хилийн ойролцоо бүс нутгуудад эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор уламжлалт Цагаан сарын баярыг хориглох эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Цагаан сарын баярыг хориглох шийдвэрийг УОК-оос гаргаж байна. Үүнийг Ерөнхийлөгчид танилцуулна. Хэрхэн эцсийн шийдвэр гаргах вэ гэдгийг хуулийн хүрээн дэх боломжийг харна. Одоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдах мэдээлэл авлаа" гэсэн юм.

Үүнээс үзвэл өнөөдөр ҮАБЗ хуралдаж Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх асуудлаар зөвлөмж гаргах нь.

Шинэ коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас юун түрүүнд Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, төрийн, нутгийн, албан байгууллагын золголт хийх зэргийг хориод байна.

Харин энэ удаад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гэр бүлийн түвшинд ч Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх санаачлага гаргаад буй.

Шинэ коронавирусийн тархалтын аюулаас гадна Монгол Улсад улирлын томуугийн дэгдэлт амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрээд байгаа нь олон нийтийн үйл ажиллагааг хориглох хангалттай үзүүлэлт болоод байгаа билээ. 


Амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд ТТӨ -ий тархалт (% -аар):

Эх сурвалж: ХӨСҮТ

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 17 цаг