Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагва: Үнэ тарифийг шууд зохицуулах эрх ШӨХТГ-т байхгүй. Тиймээс хамтарч ажиллахыг санал болгож байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Зохиомлоор амны хаалтны хомсдол үүсгэсэн байдал тогтоогдоогүй. Эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын нөөцийн бэлтгэл хангалтгүй түвшинд байсан. Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан хомсдол үүссэн. Эм ханган нийлүүлэх байгуулагуудаар явж шалгахад амны хаалтны татан авалтаа хийх гэж байсан.

Гэвч зарим эмийн сан, худалдаа үйлчилгээний цэг дээр амны хаалт зарж байгаа хүмүүс байсаар байтал зарахгүй үнийг нь нэмж зарж байсан зөрчил гарсан. Энэ үүднээс төв байгууллагад нь хандах холбогдох байгууллагын эрхийг цуцлах зөвлөмж, анхааруулгыг ЭМЯ-нд өгч байна.

Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд хариуцлагатай байх, үүргээ биелүүлдэг байхыг зөвлөж байна.

Бензин шатахуун импортолдог байгууллагууд ч хариуцлагатай, иргэн үйлчлүүлэчдийнхээ өмнө хариуцлагатай байх хэрэгтэй.

Манай улсын хэмжээнд зарим үйлдвэр, байгууллага энэ өвчнийг тусахгүй байхад нь тусалж, сайн санааны үйлс хийж, уриалж байгаа нь талархууштай.

Амны хаалтны үнэ нэмэгдэж, ховордож байгаа талаар ямар ажил хийж байгааг төрийн болон төрийн бус байгууллагууд биднээс шаардаж байна. Холбогдох хариултыг бид өгч байгаа.

Өөрийн давуу байдал, боломжийг ашиглаж бүтээгдэхүүний үнээ нэмж буй ААН-үүдэд хяналт тавих ажлыг ТББ-ууд бидэнтэй хамтарч ажиллахыг санал болгож байна. Үнэ тарифийг шууд зохицуулаад явах эрх манай байгууллагад байхгүй. Тиймээс хамтарч ажиллах хэрэгтэй.

Ийм онцгой үед иргэддээ тусалж ажилламаар байна.

Улсдаа ганц амны хаалт үйлдвэрлэдэг "Мөнхийн тун" компани амны хаалтыг бөөний үнээр 90 төгрөгөөр зарж байсныг 150 төгрөг болгож зарж байсан.Тухайн компанийг үнээ зохих ёстой түвшинд байлгахыг зөвлөсөн.

Хуулийн дагуу торгох гэхээр хууль эрхзүйн зохицуулалт учир дутагдал бий. Хэн нэгнийг хаацайлж байгаа юм биш. Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. УИХ иргэд, хэрэглэгчдэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хуулийг баталж өгөх байх гэдэгт итгэж байна.

Энэ аюулт өвчний үед бүтээгдэхүүний үнээ нэмдэг байдалд ААН, байгууллагууд дүгнэлт хийж, бусдыгаа дэмжиж, уриалж ажиллах байх гэж найдъя" гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Амны хаалтны үйлдвэр ганц үйлдвэр бий юу. Эрдэнэтэд бас нэг үйлдвэр бий гэсэн. 

-Бидний хийсэн шалгалтаар амны хаалтны "Мөнхий тун" компанийн үйлдвэр ажиллаж байгаа. Эрдэнэтэд бас үйлдвэртэй. Тэр нь тусгай зориулалтаараа ажиллаж байгаа. Өнөөдөр бид ЭМЯ-нд зөвлөмж өгч байна. Тусгай лицензүүдээ гаргаж өгөх байх. Тэгвэл татан авалт сайжирна.