Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сард Монгол Улсад авах IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард авах байсан IELTS-ийн дөрвөн удаагийн шалгалт цуцлагдсан байна. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

Уг шийдвэрийн хүрээнд Монгол Улсад IELTS-ийн шалгалтыг албан ёсоор зохион байгуулдаг ESP сан хоёрдугаар сарын 1, 8, 13, болон 22-ы шалгалтуудаа цуцлах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.  

Иймд, дээрх шалгалтуудад бүртгүүлсэн хүмүүс шалгалтын өдрөө нэмэлт төлбөргүйгээр шилжүүлэх, эсвэл шалгалтын хураамжаа эргүүлэн авах боломжтой юм байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.