Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу” хэлэлцүүлэг болно

ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN

Төрийн ордны Их танхимд

10:00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг” болно.

Төрийн ордны иргэний танхимд

10:00-14:00 цагт “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу” хэлэлцүүлэг болно.

МҮОХ-нд

10:30 цагт Төрийн банкнаас Токио-2020 зуны олимпын Байт харвайны төрөлд өрсөлдөх хоёр тамирчинд дэмжлэг олгоно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас “Эко эрин үндэсний төсөл” ТББ-аас Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх төслийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:00 цагаас ШИНЭН-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11:30 цагаас Нийтийн тээвэр хэрэглэгчдийн дунд зохион байгуулах “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийн талаар Улаанбаатар смарт карт компаниас мэдээлэл хийнэ. “U-Money” карт хэрэглэгчдийн дунд сар бүр тохирол явуулж мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

СТӨ-нд

14:00 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзана.