Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн бичил жоншны уурхайд хүн унаж амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Хэнтий аймгийн бичил жоншны уурхайд хүн унаж амиа алджээ
Sara, ikon.mn - text to speech

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших бичил жоншны уурхайд өчигдөр хүн унаж амиа алджээ.

Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 километрт орших Баян-Адарга сумын “Хөлийн холбоо” гэх газар иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд 30 настай, эрэгтэй иргэн Б-ын татлага нь тасарч, 40 метрийн гүнд унаж нас барсан тухай дуудлагыг өчигдөр 16:44 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 20:31 цагт очиж хоёр цаг гаруй ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.

 

Эх сурвалж: ОБЕГ