Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг киногоор "1917" шалгарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:33 2020/01/06

2019 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн АНУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гарсан "1917" кино энэ оны Шилдэг кино боллоо. "1917"-г бүтээх тухай албан ёсоор 2018 оны зургаадугаар сард зарласнаас хойш жилийн дараа зураг авалтыг Англи Улсад хийсэн байна. 

Дайн тулааны үеийг харуулах тус кино нь "Алтан бөмбөрцөг 2020" наадмын Шилдэг кино, Шилдэг найруулагч төрөлд ялсан юм.

90 сая ам.долларын төсвөөр бүтсэн "1917" одоогоор 2.3 сая ам.долларыг олжээ.

"1917" киноны трейлэр:

12:13 2020/01/06

Хоукин Феникс Шилдэг эрэгтэй жүжигчин болов 

"Алтан бөмбөрцөг 2020" наадамд "Жокер" кино Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг кино, Шилдэг найруулагч хэмээх гурван төрөлд өрсөлдөж байна.

Үүнээс одоогоор тус киноны гол дүрийг бүтээсэн Хоукин Феникс Шилдэг эрэгтэй жүжигчин боллоо.

Харин Шилдэг эмэгтэй жүжигчнээр Рене Зелвеггер шалгарав.

11:52 2020/01/06

"Чернобыль" мини-цуврал хоёр "Алтан бөмбөрцөг" хүртлээ

Кино ертөнцийн нэр хүндтэй наадмын нэг "Алтан бөмбөрцөг 2020" энэ цаг мөчид шилдгүүдээ шалгаруулж байна. 77 дахь удаагаа зохион байгуулагдаж тус наадмыг Рики Гервайс хөтөлж байгаа юм. 

Энэ жилийн наадмын шилдэг цөөн ангит кино буюу мини-цувралаар "Чернобыль" шалгарлаа.

Түүнчлэн уг кинонд Борис Щербинагийн дүрд тоглосон Стеллан Скарсгард мини-цувралын шилдэг туслах дүрийн жүжигчин болж, Алтан бөмбөрцөг хүртлээ. 

Уг кино нь 1986 оны дөрөвдүгээр сард Чернобылийн атомын цахилгаан станцад болсон дэлбэрэлт болон түүний хор уршгийг арилгах арга хэмжээний талаар өгүүлдэг билээ. 

Одоогийн байдлаар шилдгээр шалгараад буй уран бүтээлээс онцолбол, Өмнөд Солонгосын найруулагч Бонг Жун Хогийн "Parasite" кино гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгарлаа. Тус киноны найруулагч Алтан бөмбөрцгийг гардах үеэрээ "Нэг инчийн өндөртэй хадмал орчуулган хаалтыг давж чадвал та бүхэн илүү олон гайхалтай киног үзэх болно" гэжээ.

Эх сурвалж: CNN