Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн БҮХ сурагч 3 долоо хоног амарна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт 12 дугаар сарын 23-ны Даваа гарагаас эхлэх гэж байна.

Сурагчдын амралтын хоног ахлах, дунд, бага ангиараа ялгаатай эсэхийг БСШУСЯ-наас тодруулахад "Нийслэлийн сурагчид анги ялгахгүй, бүгд энэ сарын 23-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ныг дуустал 3 долоо хоног амарна" гэлээ.

Хэрэв ханиад томууны тархалт их байвал нийслэлийн сурагчдын II улирлын амралтыг 1 долоо хоногоор сунгаж болох юм байна.

Ингэхдээ III улирлын амралтын 1 долоо хоногийг шилжүүлж амраахаар зохицуулжээ.

Энэ талаар ЭМЯ-наас асуухад "Сурагчдын амралтыг сунгах эсэхийг хоёр яам шийднэ. Манай яамнаас эрт амраах санал тавьсан боловч БСШУСЯ татгалзсан" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан 12 дугаар сарын 30-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.