Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Ленин багш"-ийн хамгийн алслагдсан, ганцаардмал хөшөөг 60 жилийн өмнө босгожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Одоогоос яг 60 жилийн өмнө Зөвлөлтийн судлаачид дэлхийн өмнөд туйлын төв цэгт большевик хувьсгалын удирдагч Владимир Лениний хөшөөг босгож байжээ.

Уг хөшөө нь манай дэлхий дээрх хамгийн алслагдсан, хамгийн ганцаардмал хөшөөнд тооцогддог байна.

1959 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Зөвлөлтийн гурав дахь экспедиц Антарктидын төв цэгт хүрэхдээ энэхүү хөшөөг Москва хотын чиглэлд харуулан босгожээ.

 

Энэ цэгт жилийн хамгийн дулаахан өдөр Цельсийн -30 хэм хүрч хүйтэрдэг бол хамгийн хүйтэн өдрийн температур -50 хэмд хүрдэг.

Зөвлөлт Холбоот Улс эхлээд энд байнгын судалгааны станц байгуулах төлөвлөгөөтэй байсан ч байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцлөөс шалтгаалан түр станц байгуулан ажиллаж байжээ.

1960-аад оны үед Америкийн экспедиц энд ирэхэд Зөвлөлтийн түр станц талдаа хүртэл цасанд дарагдсан ч Лениний хөшөө алсаас тод харагдаж байсан гэнэ. 

 

Дараа нь 2007 онд Британи, Канадын аялагчдыг энд ирэхэд станц бүхэлдээ цасанд дарагдаж, Лениний хөшөө ганцаар ил харагдаж байжээ.

 

Тэр цагаас хойш Антарктидын төв цэгт дахин хүн хүрээгүй бөгөөд Лениний хөшөө ямар байдалтай байгааг хэн ч мэдэхгүй байна. Зарим хүмүүс уг хөшөө одоо цасанд бүрэн дарагдаж, харагдахгүй болсон байх гэж таамаглаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty