Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр гэгээн" дуулалт жүжиг видео санд оржээ

ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр өнгөрсөн 2018 онд Монгол Улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Өндөр гэгээн Жавзандамба хутагтын амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн "Өндөр гэгээн" дуулалт жүжгийн Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн зохиолоор тайзны бүтээл болгож үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Уг жүжгийн ерөнхий продюсероор Я.Санжмятав, гүйцэтгэх продюсероор Г.Солонго нар ажилласан бол жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг,  Хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од нар ажилласан.

Энэхүү жүжиг нь нээлтээ хийсэн даруйдаа Завхан аймгийн ХЖТеатр болон нийслэл хотын үзэгчдийн хүртээл болж үзэгчдээс өндөр үнэлгээ авч "Гэгээн муза-2018" олон улсын театрын фестивалиас Шилдэг найруулагч, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эрэгтэй туслах дүр номинацуудыг хүртсэн мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн чанартай уран бүтээл юм.

Тэгвэл тус жүжиг 2019 оны 11-р сарын 19-ний өдрөөс эхлэн Univision, DDISH, Looktv-н видео санд оржээ.

 

Эх сурвалж: УДЭТ