Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомын ажилтнууд сайн дурын үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 4
Сурталчилгаа

Жил бүрийн 12-р сарын 5-ныг “Олон улсын сайн дурынхны өдөр” хэмээн зарласан билээ. Энэхүү  өдрийг угтан “Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ”-нээс Монголын сайн дурын байгууллагууд болон идэвхтэй иргэдийн дунд “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулга уулзалтаар “Сайн дурын үйл ажиллагаанд залуусын оролцоо”, “Хүүхэд хамгаалал ба сайн дурынхан”, “Компанийн сайн дурын үйл ажиллагаа” зэрэг сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

“Компанийн сайн дурын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэгт Мобиком Корпорацийг төлөөлөн Маркетинг Сурталчилгаа олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг оролцсон бөгөөд тэрээр байгууллагынхаа ажилтнуудын санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аян, сайн дурын үйл ажиллагааны талаар сонирхуулж, ажилтнуудаа хэрхэн урамшуулж, тэдний санаачилсан сайн үйлс, сайн дурын ажлыг дэмждэг талаараа туршлага хуваалцсан юм.

Тэрээр хэлэлцүүгийн үеэр хэлсэн үгэндээ: “...Байгууллагын ажилтнуудын идэвх зүтгэл, нийгмийн оролцоо, нийгэмд хийж бүтээж байгаа ажил нь том зургаар харвал нэг талаас компанийн нийгмийн хариуцлага юм. Бид сайн дурын ажилд идэвх зүтгэлтэй оролцдог ажилтнуудаа дэмжиж, санаачилсан зорьсон ажилдаа тууштай байж үр дүнд хүрэхэд нь тал бүрээр дэмждэг. Компанийн ажилтан болгон тухайн компанийнхаа нүүр царай болж явдаг. Тухайн нэг ажилтныг эргэн тойрны хүмүүс нь түүний ажилладаг компанийг тэр хүнээр л төсөөлнө. Тиймээс бид ажилтнаа дэмжиж, урамшуулж, урам зориг өгснөөр хамтын үнэ цэнийг бий болгож байгаа юм...”   хэмээсэн юм.

Ийнхүү Монгол улсын Төрийн ордны их танхимд Монголын сайн дурынхан өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудал болон цаашид хэрхэн хамтран ажиллах, ямар асуудалд төвлөрч ажиллавал зохих талаараа ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлгүүдийг сонсож нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.