Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ордон руу нэвтэрсэн жагсагчдаас хэн нь ХУТГАТАЙ БАЙСАН БЭ?

Б.Ану
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 10-нд МАНАН-ийн эсрэг гэгдэх жагсаал болж нэр бүхий УИХ-ын гишүүд тэргүүтэй хүмүүс УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байсан билээ.

Тухайн өдөр жагсагчдын төлөөлөл УИХ-ын гишүүд болон бусад хүн ордон руу нэвтэрч М.Энхболдтой уулзахдаа хэн нэгэн нь хутгатай байсан гэх яриа гараад буй.

Тэгвэл энэ талаараа УИХ-ын гишүүн М.Энхболд твиттер дэх өөрийн албан ёсны хуудастаа тайлбар оруулсан байна.

Тэрбээр "Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн" гэжээ.

Өөрөөр хэлбэл, М.Энхболд жагсагчид хутгатай байсан гэдгийг баталжээ. Гэхдээ чухам хэнээс нь хутга хураасан нь тодорхойгүй байна.