Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун шинэ хот байгуулснаа нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн удирдаж байгуулсан шинэ хотоо өчигдөр буюу Даваа гарагт нээжээ.

Самжиён нэртэй энэхүү жижиг хотыг Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил Пэктү уулын бэлд байгуулсан байна. Энэхүү уул нь Кимийн гэр бүлийнхний ариун шүтээнд тооцогддог.

Умард Солонгосын төв хэвлэл Родон Синмун сонинд Ким Жон Ун улаан тууз хайчлан бүтээн байгуулалтын төслөө нээж буй гэрэл зургийг нийтэлжээ.

 

Самжиён хотод 4,000 айлын орон сууц, зочид буудлууд, цанын бааз, соёл урлаг, худалдааны төвүүд, эмнэлэг зэргийг байгуулсан байна.

Шинэ хот нь Ким Жон Уны удирдсан томоохон төслүүдийн нэг бөгөөд олон улсын эдийн засгийн хоригийн улмаас барилгын материал, ажиллах хүч дутагдаж, удаан хугацаагаар хойшлогдоод байжээ.

Төслөө хэрэгжүүлж дуусгахын тулд Пёньяны дэглэм залуучуудын бригадыг цалин хөлсгүй, хоол унд муутай, уртасгасан цагаар ажиллуулж, шагналд нь их сургуульд элсэх, эсвэл намд элсэх боломж олгож байсан тухай Умард Солонгосын дүрвэгчид мэдээлж байв.

 

Эх сурвалж: Reuters