Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн намууд энэ сарын 26-нд зөвлөлдөнө

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улс төрийн 20 гаруй нам нэгдэн "Эв нэгдлийн төлөө" анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Нийт 28 улс төрийн нам нэгдэн энэ сарын 26-ны 09:00 цагаас “Туушин” зочид буудалд “Эв нэгдлийн төлөө” анхдугаар чуулганыг зохион байгуулах юм байна. 

Чуулганаар Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид улс орныг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр боловсруулах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа тухай хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэллээ. 

“Эв нэгдлийн төлөө” анхдугаар зөвлөгөөний талаар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Монголын улс төрийн намууд эв нэгдлийн төлөө түншлэл бий болгохоор хамтарч ажиллааад нэлээд хугацаа өнгөрч байна. Монголын түүхэнд анх удаа улс төрийн намуудын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Уг зөвлөгөөнөөр бид хамтарсан тунхаг гаргана. Мөн ойрын үед УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуульд Монголчуудын эвлэлдэн нэгдэх боломжийг улам тэтгэсэн, бэхжүүлсэн зүйл, заалтууд оруулах чиглэлд улс төрийн намууд хамтарч ажиллана. Энэ зөвлөгөөнд парламентад суудалгүй бүх намууд уригдана” гэлээ.