Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

“ИРЭЭДҮЙН ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД” хөтөлбөрийн шилдэг сурагчид тодорлоо!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг
00:00 00:00
“ИРЭЭДҮЙН ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД” хөтөлбөрийн шилдэг сурагчид тодорлоо!
Sara, ikon.mn - text to speech

Пицца Хат брэндийн санаачлан хэрэгжүүлж буй “Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн 3-р шатны шалгаруулалт 2019 оны 11 сарын 12 өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 17 сурагчийг шалгарууллаа.

Пицца Хат брэнд нь “Боловсролтой ирээдүй бол эх орны эзэд” гэж үздэг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Ой тогтоолтын спортод суралцах чин хүсэл эрмэлзэлтэй сурагчдын дунд “Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн шалгаруулалтыг Оюун ухааны академитэй хамтран зохион байгуулсан билээ. Тус хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-ийн 6-8 ангийн нийт 200 гаруй сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд шилдэг 17 сурагч Монголын Оюун Ухааны академийн 7 сарын турш үргэлжлэх ой тогтоолтын сургалтад 100% үнэ төлбөргүй хамрагдах эрхийн эзэн болсон юм.

 

Хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад сурагчид “ПИЦЦА ХАТААС ОЛГОСОН БОЛОМЖОО ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?” сэдвийн дор зохион бичлэгээ сошиал хуудсаар илгээн оролцсон бол хоёрдугаар шатны шалгаруулалтад тусгайлан бэлдсэн ой тогтоолтын сорилыг авч шилдэг 30 оролцогчийг тодруулсан байна. Эцсийн шалгаруулалтад Оюун Ухааны академи болон Пицца Хат брэндийн төлөөллүүдээс бүрдсэн шүүгчдийн баг сурагчийн эцэг эх болон сурагчидтай ярилцлага хийн шилдэг оролцогчдыг шалгарууллаа.

 

Пицца хат брэнд нь “Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрт нийтдээ 20 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэн Монголын ирээдүй болсон сурагчдын оюунд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Тус хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн Ой тогтоолтын спортоор хичээллэх нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.