Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Unlock" боловсролын шилдэг подкастын есдүгээрт бичигдэв

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN

"Мэдлэг мэдээллийг анлок хийж, хуваалцацгаая" уриатайгаар шилмэл номуудыг сонсогчдодоо танилцуулдаг Unlock подкаст боловсролын шилдэг подкастуудын есдүгээрт бичигджээ.

Тодруулбал, аудио контентын тэргүүлэгч платформ "Stitcher"-ээс гаргасан "Боловсролын шилдэг 100 подкаст"-ын есдүгээр байрт "Unlock" эрэмбэлэгдэж байгаа юм. Өмнө нь буюу энэ оны дөрөвдүгээр сард Unlock 44-т бичигдсэн нь манай улсаас шилдэг 50 подкастын жагсаалтад багтсан анхны тохиолдол болж байв.

 

"Unlock" нь олон улсын хамгийн өндөр борлуулалттай, шилдэг номуудыг нэг цагийн дотор хураангуйлан 2017 оноос танилцуулж эхэлснээс хойших энэ хугацаанд нийт 71 дугаарыг бэлтгэж, сонсогчдодоо хүргээд байна.

Ташрамд дурдахад, iKon.mn сайт Unlock подкаст хамтран долоо хоног бүрийн Бямба гарагт номын тэмдэглэлийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. 

Unlock подкастын номын тэмдэглэлүүдтэй энд дарж танилцана уу.