Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад 17 жил эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнийг дроны тусламжтай баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадад сүүлийн 17 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг өндөр уулын агуйд амьдарч байхад нь дроны тусламжтай илрүүлж баривчилжээ.

Одоо 63 настай Сон Мужянь нь хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэгт яллагдан хоригдож байгаад 2002 оны гуравдугаар сард Сичуань мужийн нэгэн шоронгоос оргосон байна.

Тэрээр өндөр ууланд орших хааш хаашаагаа хоёр метр орчим хэмжээтэй жижиг агуйд олон жилийн турш амьдарч байсныг цагдаа нар тогтоожээ.

Гэмт хэрэгтэн Юннань муж дахь төрөлх тосгоныхоо ойролцоо ууланд бүгж байгаа тухай мэдээллийг цагдаа нар энэ сарын эхээр авсан байна.

Гэвч ууланд самналт явуулахад хүндрэлтэй байсан тул баривчлах ажиллагаа удааширсан гэнэ. Ингээд дрон ашиглан эрлийн ажиллагаа явуулсны үр дүнд цагдаа нар есдүгээр сарын 19-ний өдөр хадан цохион дунд хөх өнгийн метал дээвэр илрүүлжээ.

 

Үүний дараа цаг орчим хугацаанд уул хаданд мацсаны эцэст агуйд хүрч, олон жил зугтсан оргодол Мужянийг баривчилсан байна. Гэмт этгээд угаагаагүй удсан бохир хувцастай, хүмүүстэй ярих чадвар нь нэлээд муудсан байжээ.

Сон Мужянийг шоронд нь буцаан хорьсон тухай Юннань мужийн Ёншань дүүргийн цагдаагийн газар сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian