Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох тоглоомын төв нээгджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. 

Гэвч Монгол Улсад жилдээ 1,000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтдэг бөгөөд 50-60 хүүхэд амь насаа алддаг гэсэн харамсалтай мэдээлэл байна.

Хүүхдийг багаас нь замын хөдөлгөөнд зөв соёлтой, аюулгүй оролцох дадал хэвшлийг суулгах, дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Висе интернейшнл ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд замын хөдөлгөөнийг модул сургалтаар хүүхдүүдэд олгох төвийг нээжээ.

 
 

Хүүхдүүд энэ төвөөрөө дамжуулан замын хөдөлгөөний мэдлэг мэдээлэл, дадал хэвшлийг шууд авах боломжтой болж байгаа юм.

Тоглоомын төвийг бяцхан хотын хэмжээнд тохижуулсан бөгөөд хүүхэд тоглох явцдаа замын хөдөлгөөнд оролцох, машин барих, замын хөдөлөгөөний мэдлэг, мэдээллийг авах боломжтой аж.

Нэг удаа 20 хүртэлх хүүхдийг хүлээн авах бөгөөд 2-12 насны хүүхдүүд тоглох юм байна. 

Тоглоомын төв нь баруун дөрвөн зам,  МҮЭСТО-ны зүүн талд байрладаг.