Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Парис хот их халууныг давах бэлтгэлээ базааж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ зун Европт агаар хэт халах төлөвтэй байгаа тул Францын нийслэл уг гамшгийг хохирол багатай давах бэлтгэлээ базааж эхэлжээ.

2003 оны зун агаар хэт халснаас Франц даяар олон мянган хүн амиа алдаж, Парисын шарил хадгалах газар зайгүй болж байсан түүхтэй.

Тиймээс энэ удаа Парис хотын захиргаа усан сан, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг 24 цагаар ажиллуулж, өдөр бүр 14:00 цагаас 18:00 цаг хүртэл ажиллах “сэрүүцэх өрөө”-нүүдийг хотын зарим цэгүүдэд байгуулахаар төлөвлөжээ.

Ганц бие өндөр настнуудын эрүүл мэндийн талаар дуудлага хүлээж авахад зориулж тусгай утасны дугаар гаргасан байна. Хотын найман том усан санг шөнийн цагаар ажиллуулж, нэмэлт гурван усан санг хүн амын төвлөрөл ихтэй хэсгүүдэд түр хугацаагаар нээхээр болжээ. Парисын 13 том цэцэрлэгт хүрээлэнг 24 цагийн турш нээлттэй байлгахаар болсныг хотын дарга Анна Идальго хэвлэлд ярьсан байна.

Ногоон байгууламжуудад агаарын хэм хотын дунджаас 1-2 хэм бага байдаг тул ийм шийдвэр гаргах болсноо тэр тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд гадаадын цагаачид олноор Парисын гудамжинд амьдрах болсон. Тэдэнд зориулж 5,000 ундны ус түгээх цэг ажиллуулж, 1,000 гаруй усан оргилуур нэмэхээр болжээ.

 

Эх сурвалж: The Guardian