Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-Хятадын худалдааны дайн Хятадын эдийн засагт илүү сөргөөр нөлөөлж байна

З.Санжаа, iKon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN

Голомт банкны нөөцийн удирдлагын газрын шинжээчид өнгөрсөн 7 хоногт гадаадын валютын, алтны, хөрөнгийн зах зээл дээр гарсан ханшийн хөдөлгөөний учир шалтгаан болоод энэ 7 хоногт ханшийн хөдөлгөөнд дэвшүүлж буй таамаглалыг танилцуулж байна.

1. Валютын зах зээл

https://www.facebook.com/iKonNews/videos/710349982701741/

Гадаад валютын зах зээл дараах 3 гол үйл явдлыг дагаж ханш хөдөлж байна. Үүнд:

  • АНУ - Хятадын худалдааны хориг, дайн;
  • Их Британи Европын холбооноос гарах (BREXIT) эсэх асуудал;
  • Европын холбооны сонгууль
# Хослол 6-May 13-May % Хандлага
1 EURUSD 1.1232 1.1155 -0.69% унах
2 USDJPY 109.72 110.23 0.46% унах
3 USDCNY 6.8885 6.9367 0.70% унах
4 DXY 97.31 98.03 0.74% өсөх
5 GBPUSD 1.3011 1.2735 -2.14% унах

Техник шинжилгээ:

  • Евро (EURUSD) -гийн ханшийн сулрал 1.10 хүртэл үргэлжлэх магадлалтай. 5.23, 24, 25-ны өдрүүдэд Европын холбооны сонгуулийн өдрүүд тохиож байгаа.
  • Иенийн ханш (USDJPY) долоо хоногийн эхний өдрүүдэд бага зэрэг өсөлт үзүүлсний дараа суларч хаагдах магадлалтай.
  • Юанийн ханш (USDCNH) -ийн сулрал ёроолын цэгтээ хүрэхэд ойрхон ирсэн байна. Хятадын засгийн газар ханшийг 7.0 гэдэг түвшнээс дээш гаргахгүй байх бодлого барьдаг.
  • Долларын индекс (DXY) -ийн ханш энэ 7 хоногт өсөлттэйгөөр арилжаалагдах магадлал илүү өндөр байна гэж харж байна.
  • Фунт стерлинг (GBPUSD) Өнгөрсөн 7 хоногт ам.долларын эсрэг хүчтэй суларсан үзэгдэл боллоо. Гэхдээ уналт энэ 7 хоногт дахин үргэлжлэхгүй, эргээд ханш сэргэнэ гэж үзэж байна.

Жич: Та арилжааны болон ханш дээр суурилсан бусад шийдвэр гаргалт хийх гэж байгаа бол нэмэлт эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж хувьдаа дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрээ гаргана уу.


2. Алтны зах зээл

https://www.facebook.com/iKonNews/videos/344843886222275/

Хятадын тал АНУ-ын эсрэг шийдвэр (АНУ-гаас худалдан авч байгаа $60 тэрбумын бүтээгдэхүүн дээр 25% -ийн татвар) гаргасантай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт алтны ханш огцом өсж ~ 1300 ам.долларт хүрч мягмар, лхагва, пүрэв гарагуудад түүнтэй ойролцоо түвшинд хэлбэлзэж байлаа.

Харин үүний дараа АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тоон үзүүлэлтүүд зарлагдсан (хүлээлтээс сайн үр дүн гарсан буюу салбар өсч байгаа мэдээ гарсан) -тай холбоотойгоор ам.доллар чангарч алт унах нөхцлийг бүрдүүлсэн байна. Улмаар баасан гарагт ханш 1276 хүртэл унаж хаагдлаа.

Энэ 7 хоногт алтны ханш унах магадлал өндөр байна гэж үзэж байна.


3. Хөрөнгийн зах зээл

https://www.facebook.com/iKonNews/videos/322510868428360/

Хонг Конгийн хөрөнгийн биржийн индекс (HSI) 5.10-нд ~28,600 орчимд хаагдсан бол 5.13-нд зах огцом уналт (gap)-тайгаар нээгдсэн. Улмаар 7 хоногийн эцэст ханш унаж хаагдлаа. Өнөөдөр зах мөн л уналттай байлаа. Харин Dow Jones индексийн хувьд мөн огцом уналт (gap)-тайгаар нээгдэж 7 хоногийн сүүлийн өдрүүдэд өсөж хаагдлаа.

Өөрөөр хэлбэл 2 улсын худалдааны дайн Хятадын эдийн засагт илүү сөргөөр нөлөөлж байна.

Америкийн хөрөнгийн зах зээл 2009 оноос хойш ~10 жил өсөлттэй (bull market) байгаа нь түүхэн дэх хамгийн урт удаан үргэлжилж байгаа өсөлт юм байна. Дунджаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлттэй үе 8.5 жил үргэлжилдэг байна.

Bull market  цаашид үргэлжлэх эсэх нь 2 улсын худалдааны дайны процессоос ихээхэн хамаарах болов уу...