Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулахаар ярилцаж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил, интернетийн өргөн хэрэглээ, хууль эрх зүйн орчинд гарч буй өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн улмаас оюуны өмч, зохиогчийн эрхийн салбарт ихээхэн өөрчлөлт гарч, салбарын оролцогчид, бодлого шийдвэр боловсруулагчдад төрөл бүрийн сорилт учруулж байгаа юм. Эдгээр сорилт, бэрхшээлийг даван туулж, дотоодын нөхцөлд тохирсон хамгийн оновчтой шийдвэр, бодлого гаргахад олон улсын туршлага, олон улсын байгууллагуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай билээ. 

Энэхүү шинэ нөхцөл байдлыг харгалзан үзэж  Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар хамтран “Үндэсний зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт семинарыг 2019 оны 5 дугаар сарын 16-17-ны  өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.  

Уг семинарт “Соёлын бүтээлч үйл ажиллагааны соёл, эдийн засгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр ашигтай зохиогчийн эрхийн тогтолцоог бий болгох нь”, “Монгол Улс дахь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн орчин: Бэрхшээл болон бодлогын тэргүүлэх асуудал”, “ Цахим орчинд зохиогчийн эрхийн зөрчлийг шийдвэрлэх нь: Бэрхшээл болон туршлага,  Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн олон улсын эрх зүйн орчин: ДОӨБ, олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагуудын үйл ажиллагаа “, “Зохиогчийн эрхийн тогтолцоо 21-р зуунд бүтээлч соёлын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулагч, хөдөлгөгч хүч болох нь: Бэрхшээл, стратеги, сайн туршлага”, “Хэтийн төлөвлөгөө: Монгол Улсын Зохиогчийн эрхийн тогтолцоог хэрхэн сайжруулах вэ?” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцэж, хөрш 4 улсын оюуны өмчийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлага, ололт амжилтын талаар харилцан танилцуулж, санал бодлоо солилцсон юм.  

Тус хурлын нээлтэд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, ДОӨБ-ын Зохиогчийн эрхийн хөгжлийн газрын захирал хатагтай Гао Хан нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Мөн ХЗДХЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монгол Улсын Оюуны Өмчийн Газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, БНСУ-ын Соёл, Спорт,  Аялал Жуулчлалын Яам, ОХУ-ын Оюуны Өмчийн Газрын Улсын Академи, БНХАУ-ын Оюуны Өмчийн Газар, Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг (MOSCAP), Монгол Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв, Кино дэлгэцийн уран бүтээлчдийн эрхийг хамгаалах холбоо, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо, Оюуны өмчийн эрх зүйн дэд хороо, Монголын Зохиолчдын Эвлэл, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан, Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан,  Монголын номын сангуудын Консорциум, Соёлын төв өргөө,  Нээлттэй нийгэм форум, Улаанбаатар чуулга, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Түмэн эх чуулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Сүлд чуулга, Улаанбаатар хотын музей, Үндэсний музей, Үлэг гүрвэлийн төв музей, Байгалийн түүхийн музей, Богд Хааны Ордон музей, Монгол цэргийн музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Хархорум музей, Хөшөө цайдам музей, Төрийн түүхийн музей, Уран зургийн галерей, Эмоци продакшн, Мэдлэг мэдээллийн цахим сангийн төсөл-ESAN, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Багахангай дүүргүүдийн боловсрол, соёл урлаг хариуцсан мэргэжилтэнүүд, МУИС, ХААИС, ШУТИС, АУШУИС, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинэ монгол дээд сургууль, Шихихутаг ХЗДС,  АНУ-ын ЭСЯ, Монголын Хуульчдын Холбоо зэрэг байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцлоо. 

 

Эх сурвалж: Оюуны өмчийн газар