Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Лхамсүрэн: Бид хөрөнгө оруулагчдыг бизнес эрхлэгчидтэй холбох гүүр нь болно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 6
Сурталчилгаа
 

Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй бизнесменүүд болон хөрөнгө оруулагч нарт дуулгах сайхан мэдээгээр шинэ долоо хоногийн дугаараа эхлүүлж байна. Хөрөнгө оруулагчдыг санхүүжилт хүссэн бизнес эрхлэгчтэй холбож, тэдний үйл ажиллагааг амжилттай явуулахад нь тусалж, дэмжих зорилготой шинэлэг үйлчилгээг “Крауд Ассет” компани Монголдоо нэвтрүүллээ. Энэ талаар тус компанийн захирал М.Лхамсүрэнтэй ярилцлаа.


-Монголын эдийн засагт үгүйлэгдэж байсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг танай байгууллага эхлүүлж байгаа нь сайшаалтай. Юуны өмнө үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?

-“Крауд Ассет” нь санхүүжилт хүссэн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарыг холбох зээлийн хамтын санхүүжилтийн платформ компани юм. Манай байгууллагын тусламжтайгаар бизнес эрхлэгчид маань өөрийн бизнестээ шаардлагатай 50-500 сая хүртэлх төгрөгийн хөрөнгийг босгох боломжтой. Нѳгѳѳ талаас, хөрөнгө оруулагчид нь тухайн төсөлд өөрийн хѳрѳнгѳѳсѳѳ хүссэн хэмжээгээрээ санхүүжилт олгоод зогсохгүй бусад хөрөнгө оруулагчидтайгаа хамтран санхүүжүүлэх боломжтой юм. Хѳрѳнгѳ оруулагч нь сонирхсон тѳсѳлдѳѳ хамгийн багадаа нэг сая тѳгрѳгѳѳр ч хѳрѳнгѳ оруулаад явах боломжтой гэсэн үг.

Манай платформын давуу тал нь дотоодын бизнес эрхлэгчид тэр дундаа жижиг дунд ба бичил бизнесийн компаниудыг дэмжинэ. Нөгөөтэйгүүр энэ зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой томоохон компани, хөрөнгөтэй хувь хүмүүст хамгийн өндөр, тогтмол өгөөж хүртэх боломжийг бий болгоно. Иймд дэлхий дахинд амжилттай хөгжиж буй хамтын санхүүжилтийг Монголынхоо хөрсөнд буулгахыг зорьсон юм. Ингэснээр манай улсын эдийн засаг өргөжин тэлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэж харж байгаа.

Телевизээр Шарк Танк гэдэг хѳрѳнгѳ оруулагчдад тѳслүүдийг танилцуулдаг нэвтрүүлгийг манайхан сайн мэдэх байх. Товчхондоо манай платформ нь тодорхой хуримтлалтай эсвэл хѳрѳнгѳ оруулах сонирхолтой хувь хүн бүрт, Шарк Танкийн хѳрѳнгѳ оруулагчтай адилаар, тэгэхдээ бага мѳнгѳн дүнгээр ч хамаагүй хѳрѳнгѳ оруулах боломжийг олгох юм.

-Хамтын санхүүжилт гэдгээ тодруулахгүй юу. Яаж зээл хэлбэрээр олгох юм бэ?

-Хамтын санхүүжилт буюу Краудфандинг нь дэлхий дахинд гурван хэлбэрээр хөгжиж байна л даа. Тодруулбал, зээлийн, компанийн хувьцаанд хөрөнгө оруулалтын, хандивын гэсэн гурван чиглэлээр хѳгжөөд явж байгаа. Ер нь хамтын санхүүжилт бол цоо шинэ ойлголт биш. Бидний амьдралд ойр жишээ дурдахад, өмнө нь найз нөхөд, гэр бүл, танилын хүрээнд бусдаас бага багаар зээлсээр томоохон санхүүжилт босгох үйл явц бизнесийн хүрээнд байсан. Гэвч орон зай, цаг хугацааны хувьд хавчигдмал, албан бус байлаа. Харин хамтын санхүүжилтийн зээл нь 2000 онд өнөөгийн дүр төрхөө олсон. Тэр үед АНУ-д “ArtistShare” гэдэг веб сайт дээр уран бүтээлчид уран бүтээлдээ зориулж олон нийтээс санхүүжилт хүссэнээр өөрсдийн дэмжигч фенүүдээсээ амжилттай хөрөнгө босгосон байдаг. Ингэж Краундфандингийн хөгжлийн эхлэл тавигдсан гэж үзэж болно.

-Краудфандингийн талаарх ойлголт өмнө тодорхой хэмжээгээр байсан юм байна. Сүүлийн үед дэлхий дахинд хурдтай хөгжихөд нь юу нөлөөлж байна вэ?

-Краудфандинг одоогийн түвшинд хүрч өсөхөд гурван гол шалтгаан нөлөөлсөн гэж үздэг л дээ. Эхнийх нь мэдээллийн технологийн өндөр хөгжил. Тэр дундаа компьютер болон ухаалаг утасны хэрэглээ өргөжиж өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон явдал. Хоёр дахь гол нөлөөлсөн хүчин зүйл бол 2008 оны санхүүгийн хямрал. Энэ хямралаас үүдэж, хувь хүмүүс болон хөрөнгө оруулагчид нь уламжлалт санхүүгийн зах зээлээс гадна, шинэ хөрөнгө оруулалтын боломж сувгуудыг эрэлхийлэх болсон. Эдгээр хүчин зүйлээс гадна нийгмийн технологийн боловсрол дээшилж санхүүгийн аливаа үйл ажиллагааг интернетээр болон ухаалаг утсаар дамжуулан хийх явдал энгийн мэт ойлголт болсон нь Краудфандингийн хөгжилтэй шууд холбоотой. Энэхүү бизнесийн хувирч буй орчинд Финтекийн олон шинэлэг, дэвшилтэт үйлчилгээ, компаниуд гарч ирсний томоохон төлөөлөл нь Краудфандинг юм. Эхэн үедээ хандивын болон ашгийн төлөө бус төслүүд онлайнаар хөрөнгө босгож амжилттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн “start-up” буюу гарааны ирээдүйтэй бизнесүүдэд хөрөнгө оруулалт босгох платформууд хэдийнээ олонд танигдсан байдаг. Жишээлбэл, Indiegogo, Kickstarter зэргийг дурдаж болох юм.

2007 онд АНУ-ын “LendingClub” нь онлайн P2P (Peer-to-Peer) буюу хувь хүн хоорондын хэрэглээний зээлийг олгож эхэлсэн. Энэ компани нь уламжлалт санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад, зээлдэгчийг санхүүжүүлэгчтэй шууд холбож өгч, дундын зуучлагч байгууллагуудын оролцоог бууруулснаарааонцлог давуу талыг бий болгож байсан байдаг.

-Одоо дэлхий дахинд хэрхэн хөгжиж байна вэ?

-Дээр дурдсанчлан Краудфандинг нь нэмж өргөжин хөгжсөнөөр зээлийн, хувьцаанд хөрөнгө оруулах, хандив, урамшууллын гэх мэт хэлбэртэйгээр улам нарийсч төрөлжиж байна. Уг бизнесийн оролцогч талууд нь өсөхийн хэрээр мэргэжлийн томоохон санхүүгийн байгууллагууд ч сонирхож оролцох болсон байдаг.

Уламжлалт банк, ББСБ ба үнэт цаасны компаниудын зүгээс ч, салбарын хөгжлийн чухал чиглэл болсон Краудфандингт ач холбогдол өгч байна.

Өрсөлдөгч гэхээсээ илүүтэйгээр, хөрөнгө оруулах, санхүүжүүлэх гэх мэтээр төрөл бүрийн хэлбэрээр Краудфандингийн компаниудтай хамтарч ажиллаж эхэлж байгаа. Жишээлбэл, анх хувь хүнээс хувь хүнд зориулагдсан зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсан LendingClub-ийн хувьд 2015 оноос хойш зээлдүүлэгчдийнх нь 85-аас дээш хувь нь, мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагууд болсон байна. Одоогийн байдлаар Краудфандингийн салбарт зээлд суурилсан хэлбэр нь хамгийн өндөр хувийг эзэлдэг.

-Зээлийн хэлбэрийн Краудфандинг нь хамгийн өргөн хэрэглэгддэг гэж ярилаа. Энэ хэлбэрийн талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

-Тухайн хэрэглэгчид нь Краудфандингийн платформоор дамжуулан тодорхой төслүүдийг санхүүжүүлэхдээ, уламжлалт мөнгө зээлдүүлэх хэлбэрээр санхүүжүүлэх үйл явц гэж ойлгож болно. Уг хэлбэр нь хамтын санхүүжилтийн бусад хэлбэрүүдээсээ хамгийн том зэх зээлийн хэмжээг эзэлдэг. Энэ дотроо хэрэглээний зээл болон бизнесийн зээлд чиглэсэн голлох хоёр хэлбэр байгаа. Мэдээж мөнгөн дүн болон зээлийн зориулалтаараа ялгардаг.

Бүс нутгаар нь ярих юм бол, Краудфандингаар босгодог зээлийн платформ нь АНУ, Хятад, Англи зэрэг орнуудад түлхүү хөгжсөн. 2017 оны байдлаар, салбарын нийт санхүүжилтийн хэмжээ нь 430 тэрбум ам.доллар байсны 307 тэрбум ам.доллар нь Хятад улсад, 105 тэрбум.ам.доллар нь АНУ-д, 10 тэрбум.ам.доллар нь Англи улсад тус тус санхүүжилт хийгджээ. Сүүлийн жилүүдэд, Зүүн Ѳмнѳд Азийн хѳгжиж буй улсуудад хүчтэй нэвтэрч эхэлж байна.

-Та Краудфандинг гадаадын орнуудад амжилттай хэрэгжиж байгаа талаар нэлээд ярилаа. Тэгвэл Монгол Улсад хэрэгжих боломжийг нь хэрхэн харж байна вэ?

-Краудфандинг нь манай улсад амжилттай хэрэгжих бүрэн боломжтой. Учир нь банкны санхүүжилт давамгайлсан эдийн засагт, цоо шинэ хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг бий болгох шаардлага бий. Финтекийн хувьсгал ба дэлхийн санхүүгийн салбарын хөгжилтэй уялдаад, санхүүжилт эрэлхийлж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч талаасаа ч, хадгаламж эзэмшигч эсвэл хөрөнгө оруулагч хувь хүн ба байгууллага талаасаа ч ийм хэрэгцээ, шаардлага үүсч байгаа юм. Энэхүү бий болоод байгаа шаардлагыг л, манай Краудфандинг платформ хангах зорилготой. Бидний харж байгаагаар зах зээл маань ч аль хэдийн болсон гэж үзэж байгаа. Манай улсын ДНБ-ийн 20 хувийг бүрдүүлэгч жижиг, дунд бизнес эрхлэгчид маань нийт ажиллах хүчний 50 орчим хувьд ажлын байр бий болгодог. Тэд эдийн засгийн аливаа давлагааныямар ч нөхцөл байдалд тогтвортой бат бөх тэсч үлдэцгээдэг. Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ тааламжтай нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг хүргэх нь бидний бас нэг зорилт юм. Ийм ч учраас хамтын санхүүжилтийн зээлийн хэлбэр манай улсад үгүйлэгдэж байна гэж үзэж байгаа.

-Монголдоо нэвтрүүлэхийн тулд багагүй хугацаанд судалгаа хийсэн байх?

-Тэгэлгүй яахав. Бид сүүлийн жил илүүтэй хугацаанд гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг судалж, заримтай нь холбоо тогтоож туршлагаас нь суралцаж ирсэн. Мөн олон улсын Финтек салбарын форумуудад ч идэвхтэй оролцож, туршлага судаллаа. Гадаадад болсон бидний оролцсон формуудаас нэгийг нь дурдвал 2018 оны аравдугаар сард Хонк Конг хотноо зохион байгуулагдсан “FINNOVASIA” финтек форумд оролцсон. Тухайн үед SoftBank, Citibank, Standard Chartered гэх мэт дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд, мөн технологийн салбарын акулуудын төлөөлѳл болсон Tencent (WeChat / WePay), Microsoft зэрэг компаниуд тус салбарт маш их хөрөнгө оруулалт хийж байгаа нь сонирхол татсан. Ингээд бид уг салбарыг Монголдоо хөгжүүлнэ гэсэн зорилгодоо улам их урам, итгэл үнэмшил авсан л даа.

 

Тиймдээ ч манай компанийн технологийн хөгжүүлэлт дээр Япон улсын техник, технологийн тэргүүлэх компаниудад ажилласан туршлагатай инженерүүд хариуцан ажиллаж байгаа.

-Дэлхий дахинд санхүүгийн технологи буюу финтек гэх ойлголт нэлээд хүчээ авч байгаа. Та бүхний явуулж буй үйл ажиллагаа финтек мөн үү. Бусдаасаа юугаараа ялгагдах вэ?

-Тиймээ. Гэхдээ дотоодын финтек салбарынхнаасаа бизнесийн болон үйлчилгээний хэлбэрийн хувьд нэлээд ялгаатай талууд бий. Бидний бэлдсэн хүснэгтийг харвал уншигчид маань илүү ойлгомжтой байх болов уу.

-Танай платформд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Хэрэглэгчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран манай www.crowd.mn вэб сайтаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Заавал өөрийн биеэр ирж цаасан анкет бөглөх шаардлагагүй. Мөн 7777-0330 утсаар ба Facebook-ын CrowdAsset хуудсаар мэдээлэл авч болно. Бид бүртгүүлсэн хэрэглэгчдээ цаашдаа санхүүжилтийн төслүүдээ танилцуулаад явах юм. Мобайл апп-үүд маань одоогоор хөгжүүлэлтийн шатанд явж байгаа, удахгүй бэлэн болно.

-Краудфандингийн талаар цаг зав гарган ярилцаж, манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

# Бизнес загвар  Монголын анхны финтек компаниуд 
1 Мобайл зээл /Mobile Lending - богино хугацааны бичил зээл LendMN, Ard App, Zeely.mn, K Mobi, Numur 
2 Краудфандинг /Crowdfunding - бизнесийн зээлд чиглэсэн  Crowd Asset 
3 P2P зээл – иргэд хоорондын бичил зээл  Zeel.mn 
4
Дижитал болон мобайл төлбөр тооцоо   
  - Хэтэвч Lend wallet, Ard wallet, Most Money, Candy Pay (Mobicom)
  - Цахим мөнгө  Candy, U-Point, RedPoint, UMoney (автобусны карт) 
  - Систем  Social Pay (Golomt), QPay, Erxes, Gerege 
5 Зохицуулалтын технологи /Regtech  ХУР system, ДАН System, EBarimt 
6 Блокчейн /Крипто валют  MGL token, Ard Coin, Trade.mn (ICT group) 
7 Дижитал банк  M Bank (MCS) 
8 Даатгалын технологи /InsurT ech  Insur.mn 
9 Хиймэл оюун ухаан /AI  Dentsu Data Artist, jobs.today 
10 Бусад  Алтан Бумба, MFE 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.