Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд Олон Улсын нислэгийн шинэ сонголттой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр буюу 5-р сарын 3-ны өдөр олон улсын иргэний агаарын тээврийн EZNIS AIRWAYS компани Улаанбаатар - Хонг Конг - Улаанбаатар чиглэлд шинэ нислэгээ зарлаж, билетийн кассаа нээлээ. Хуваарьт нислэг 6-р сарын 3-наас эхлэх бөгөөд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв, Ням гарагуудад уг компанийн Боинг 737-800 онгоц хоёр талын нислэг үйлдэнэ.

EZNIS AIRWAYS -ийн Чиглэлийн стратеги, хамтын ажиллагааны захирал Э.Төгсбуян “Бид цаашид вебсайт, мессенжер болон мобайл апп ашиглан тийз захиалах, нислэгт бүртгүүлэх боломжийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа цахимжуулж, үйлчилгээгээ илүү хялбар, дөхөм болгохоор ажиллаж байна” гэж онцоллоо. Мөн тэрээр “Шинээр зарлаж буй нислэг маань монголын анхны баджет нислэг гэдгээрээ онцлог.

Баджет нислэг нь зорчигчдод үнийн уян хатан нөхцөл, сонголт хийх боломж олгодог, агаарын тээврийн менежментийн ухаалаг модель гэж ойлгож болно.” хэмээн тайлбарласан юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.