Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлээрээ хамтдаа илүү ихийг хэмнэе

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Богд банкны зүгээс санал болгож буй нэгэн үйлчилгээгээ онцлон хүргэж байна.

Гэр бүлийн гишүүд хооронд мөнгө шилжүүлэх хэрэгцээ тогтмол гардаг бөгөөд ихэнхдээ гүйлгээ бүрдээ шимтгэл төлөх, банк хоорондын шилжүүлэг хийж буй нөхцөлд цаг болон мөнгө алдах сул талтай байдаг. Энэхүү өдөр тутмын нөхцөл байдлыг хэрхэн сайжруулж болох вэ?

Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудлыг соргогоор мэдрэн нэн тэргүүнд шийдлийг хайдаг Богд банкны зүгээс олон асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх “Гэр бүлийн багц” үйлчилгээг танилцуулж байна.

Уг үйлчилгээ нь гэр бүлийн гишүүн бүрд тохирсон онцлогтой бөгөөд гэр бүлийн гишүүд хоорондоо шимтгэлгүй шилжүүлэг хийх, төлбөр бүрээсээ хуримтлал үүсгэх, үр хүүхдээ багаас нь зөв санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй болгон өсгөн хүмүүжүүлэх, бие даан санхүүгээ удирдах боломж олгох зорилготой.

ГЭР БҮЛИЙН КАРТЫН БАГЦ

Багцад хамаарах бүтээгдэхүүн

Давуу тал

Дотоодын ₮ карт

Эхний жилийн хураамжаас гэр бүлээрээ чөлөөлөгдөнө.

ОУ-н VISA карт

Хүүхдийн карт

Кредит карт

100,000₮ зээлийн эрх

Төлбөрийн буцаан олголт

Худалдан авалт бүрдээ 0.1%-н буцаан олголттой

 

 

- Та өсвөр насны хүүхэддээ мөнгөтэй харилцах арга барилыг хэрхэн зааж сургадаг вэ?

- Хүүхэд тань зөвхөн бэлэн мөнгөтэй харьцаж өдөр бүр өгдөг мөнгийг тань чихэр, ундаанд үрсээр л зөвхөн үрдэг зарцуулдаг гэсэн ойлголтыг авах уу, эсвэл эцэг эхийнхээ картыг ашиглан өөрийн бус хүний нэртэй, өнгө загвар нь өөрт нь томдсон хувцас өмссөн мэт карт ашигласаар  18 насыг хүрэх үү. Энэ бүхний шийдвэрлэсэн үрдэг, хадгалдаг, хэмнэдэг, өөрөө өөрийнхөө зарцуулалтыг хянадаг, өөртөө урамшдаг Хүүхдийн картыг “Гэр бүлийн багцийн үйлчилгээ”-ний хүрээнд ашигласнаар ээж, аав та үр хүүхдээ жинхэнэ утгаараа санхүүгийн суурь мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэх болно.  

- Танай гэрт хааяа хааяахан гэнэтийн зээлийн хэрэгцээ гардаг л биз дэ?

- Тэгвэл Богд банкны Гэр бүлийн багцад хамрагдсан 100.000 ₮ зээлийн эрхтэй кредит картыг авснаар учирч болзошгүй гэнэтийн хэрэгцээнд хэзээд бэлэн үргэлж тайван итгэлтэй байх болно. Багцад хамаарсан зээлийн эрх тул ямар нэгэн бичиг баримт, цалингийн тодорхойлолт, судалгаа шаардахгүй гэдгээрээ онцлог давуу талтай.

- Банк хураамж, шимтгэл авдаг тухай та байнга л сонсдог. Харин хаяг байршил, аливаа нөхцөл заахгүй худалдан авалтын гүйлгээ бүрдээ буцаан олголт өгдөг банкны тухай сонсож байсан уу?

- Богд банкны бүх дебит карт төлбөрийн буцаан авах урамшуулалтай бөгөөд та картаараа хийсэн гүйлгээ бүрийн 0.1 хувийг сар бүр буцаан картандаа аваарай. Уг үйлчилгээг авахад карт уншуулах посын машин, үйлчлүүлэх газрын жагсаалт огт хамаагүй бөгөөд Богд банкны картаа ашигласан тооцоо бүрээс төлбөрийн буцаалт авах юм.

Бидний амьдралын хамгийн чухал үндсэн суурь болсон санхүүгийн хэрэглээг зөв зохистойгоор удирдан авч явах нь чухал. Үүний тулд танд болон танай гэр бүлд тохиромжтой үйлчилгээг сонгон хэрэглээрэй. Богд банкны ГЭР БҮЛИЙН БАГЦ танай гэр бүлийн гишүүн бүрд тохиромжтой, найдвартай үйлчилгээ байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Богд банк - Итгэл түгээнэ

Утас: 75771199

Дэлгэрэнгүй: https://www.bogdbank.com/mn/account/individual

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.