Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бямба гарагт Шангри-Ла Моллд Британийн боловсрол соёлын нээлттэй өдөрлөг болно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар дахь Бритиш сургуулиас Их Британийн соёл боловсролын талаар танилцуулдаг нээлттэй өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн өдөрлөг 4 дүгээр сарын 27-ны Бямба гарагийн 13:00 цагт Шангри-Ла Моллд эхэлнэ. 

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар дахь Бритиш сургууль үйл ажиллагаагаа эцэг эхчүүдэд зориулан танилцуулахаас гадна, тус сургуулийн сурагчид урлагийн үзүүлбэрүүд үзүүлж, төгсөгчид Бритиш сургуульд суралцсан хийгээд гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд элсэн орсон туршлагаасаа хуваалцана. Мөн өдөрлөгийн үеэр оюун ухаан сорьсон хөгжөөнт тоглоом бүхий цэгүүд ажиллаж хүүхэд багачуудыг баясгах аж.

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн үйл ажиллагаа, Британийн боловсролын хөтөлбөрийн талаар сонирхож буй эцэг эхчүүд болон Их Британийн их дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуусыг Шангри-Ла Моллд урьж байна.

Амралтын өдрийг хүүхэд багачуудтайгаа хөгжилтэй өнгөрөөж, тэднийхээ ирээдүйн боловсролын талаар үнэтэй зөвлөгөө авахыг хүсэж байвал та бүхэн энэхүү өдөрлөгийг зориорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.