Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цогтбаяр: Хэрвээ чи хортой нийгэмд амьдарч байгаа л бол чамд ерөндөг хэрэгтэй

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Түүний хувьд сошиал медиатай ойр байж, цаг үеийн трэнд сэдвийг андахгүйгээр уран бүтээлээ туурвидаг нэгэн. Хэрвээ та түүний фэйсбүүк болон твиттер хуудсыг дагавал цаг үеэсээ хоцрохгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд эрүүл амьдралын төлөөх “Ногоон зүрх” аяны хүрээнд түүний амьдралын хэв маяг, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаар Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн С.Цогтбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу, өнөөдөр тантай уран бүтээлийн талаар гэхээс илүүтэй таны амьдралын хэв маягтай танилцахаар ярилцана. Та зөвшөөрч байна уу?

-Тэгэлгүй яахав. /инээв/

-Тэгэхээр уран бүтээлч хүний амьдралын хэв маяг бусдаас өөр байдаг. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ихэнх уран бүтээлчдийн адил шөнө их сууж ажилладаг. Минийн хувьд ч гэсэн шөнө сууж ажиллах нь их олонтаа. Энэ нь бусдаас өөрийгөө тусгаарлаж, маш сайн төвлөрөхөд тусалдаг. Тийм учраас л шөнө их суудаг даа. Гэхдээ шөнө их суудаг гээд өглөө босдоггүй гэсэн үг биш. Харин ч өглөө эрт босохыг маш их эрмэлздэг. Би бол зорилго тавиад хөдөлгөөн дасгал хийдэг төрлийнх бол биш ч өдөр тутамдаа маш ихээр алхдаг. Улаанбаатар бол жижигхэн хот учраас машин хэрэглээг ихээр шаарддаг гэж боддоггүй. Сүүлийн үед машин гэхээс илүүтэй залуучууд нь дугуй, скүүтэр их хэрэглэж болсон.

-Та сая алхдаг гэж хэллээ. Өдөрт ер нь хэр их алхаж байна вэ?

-Миний хувьд самсунгийн ухаалаг цаг ашиглан алхалтаа хянадаг. Өдөрт хэд алхахаа тохируулчихаад л, түүнийгээ биелүүэх гээд л зүтгэнэ.
Тэгээд 7 хоног бүрээ дүгнээд харахад зарим өдөр нь суусан, заримд нь их алхсан зэргээр амьдралын хэмнэлээ хянаад явдаг. Хэрвээ тухайн өдрийн зорилгоо биелүүлсэн бол их урамтай. Би өдөрт 6000-аас дээш алхаад байгаа юм. Тэгэхээр хүн л өөрөө хичээвэл энгийн хэмнэлээр эрүүл амьдрах боломж дүүрэн байна.

 

-Нэг талаас биеийн эрүүл мэндийг ухаалаг цаг ашиглаад хянаад байна. Харин уран бүтээлч хүний хувьд ирэх шүүмжлэл, дайралтыг хэрхэн хүлээн авч гаргаж байна вэ ?

-Туулсан амьдралын туршлагаас харвал миний хийсэн уран бүтээлүүд үргэлж эрүүл, саруул талаас нь гаргадаг учраас хүмүүсээс ирэх шүүмжлэл нь бага. Мэдээж миний хийсэн уран бүтээл хүн бүрт таалагддаггүй байж болно. Тэр нь ч зөв. Учир нь олон ургалч үзлийг аль 1990 онд тунхаглачихсан шүү дээ. Тиймээс миний хувьд шүүмжлэлийг хүлээн авдаг. Гэхдээ тэр бүрт нь ач холбогдол өгөөд байвал тухайн хэмжүүрт нь буучихна гэсэн үг. Тиймээс аливаа шүүмжлэлийг хөнгөн хүлээн авах нь зөв гэж боддог.

-Тантай өмнө нь ярилцаж байхад “Би их стресс багатай” гэж хэлж байсан. Мэдээж стрессд ордоггүй хүн гэж байхгүй. Гэхдээ түүнийгээ хэрхэн яаж хянаж байна вэ?

Тэр тал дээр би онцгойдоо тийм биш гэж боддог. Харин  ч хүн бүрт энэхүү боломж байгааг л олж харж ашиглаад, өөртөө дадал болгочихсон л зүйл. Хүн бүрт алхах, хөгжим сонсох, мэдээллийг нягтлаад стрессгүйгээр хүлээн авах боломж нь бий. Гэхдээ үүнийг хүсдэггүйд учир бий. Үнэндээ их мөнгө зарцуулснаар стрессээс гарч, эрүүл амьдардаггүй. Гадаадад их аялж ирчхээд л уурлаж, бухимдаад стресдээд амьдарч буй хүмүүс байна. Бас фитнесст хэдэн зуун мянгаар нь мөнгө үрсэн ч эрүүл амьдарч чадахгүй хүмүүс ч гэсэн бий. Тиймээс эрүүл, стрессгүй амьдрахад мөнгө чухал биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Гагцхүү эргэн тойронд байгаа боломжийг хэрхэн зөв, ухаалаг ашиглах вэ гэдэгт гол учир байгаа юм. Хэрвээ чи хортой нийгэмд байгаа бол чамд ерөндөг хэрэгтэй. Тэр нь чиний хобби, алхах, дуртай хөгжим сонсох зэрэг юу ч байж болно.

 

-Өмнө нь та тоншуул сэтгүүлд ажиллаж байхад уран бүтээл тань хүмүүст хүрэх хурд, давтамж нь их хол байсан. Харин сүүлийн үед хараад байхад технологийн дэвшлээр дамжуулан өдөр тутамд өрнөх трэнд сэдвээр уран бүтээлээ туурвиж байгаа харагддаг ?

-Сүүлийн үед технологийн дэвшил уран бүтээлчдэд асар их боломжийг өгч байна. Түүнээс гадна сэтгэлгээний, гүйцэтгэх хурдыг шаарддаг. Хэрвээ чи уран бүтээлч, бас орчин үеийн хүн л бол технологийн дэвшлийг ашиглах л хэрэгтэй. Хуучин нийгэмд миний уран бүтээл малчин айлын гэрт очихын тулд бүтэн сарын хугацааг зарцуулдаг байлаа. Гэтэл одоо надад үлгэрийн мэт боломжийг өгч байгаа технологийг ашиглахгүй байвал тэр ухаалаг шийдэл биш. Тиймд чи өөрөө энэ нийгмийн эд эс нь учраас сайн зүйлийг нь шингээгээд, мууг нь гаргаад хаячихдаг дархлаа сайтай л байх учиртай. Тиймээс оюун санаа, мэдээллийн дархлаагаа сайжруулж чадвал стрессээс хол байж чадна.

 Дашрамд сонирхуулахад эрүүл амьдралын төлөөх “НОГООН ЗҮРХ” аяныг Юнител групп санаачлан хэрэглэгчийн худалдан авсан карт бүрийн үнийн дүнгийн тодорхой хувийг хуримтлуулан Баянгол дүүрэгт байрлах Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 70-р сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулахаар төлөвлөөд байна. Хэрэглэгчийн цэнэглэлт бүрээс цугларах мөнгөн дүн нээлттэй харагдах бөгөөд www.unitel.mn сайтад 2019 оны 05 сарын 28-ныг хүртэлх хугацаанд байршина. Тиймд хэрэглэгч та “НОГООН ЗҮРХ” аянд нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй ч ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ орхиогүй зүрх бүрт итгэл бэлэглээрэй. Энэхүү ажлыг Юнител Групп Паралимпийн үндэсний хороо болон 70-р сургуультай хамтран зохион байгуулж байгаа билээ.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.