Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 25-ны ажлын цагийг 10:00-19:00 болголоо

Х.Алтанзагас, iKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотод гамшгаас хамгаалах сургуулилалт болохтой холбогдуулан Хотын дарга захирамж гаргажээ.

Захирамжид 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00, дуусах цагийг 19:00 байхаар тусгасан байна.

Энэ өдөр 07:00-09:30 цаг хүртэл Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй байх юм.

Гамшгаас хамгаалах сургуулилалт дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ.

Мөн 24-26-ны хоороонд нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй.

ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ: