Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

МАЭ: Түүх соёлоо "устгах" шийдвэр гаргахгүй байхыг БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгээс шаардаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна” хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн хэлсэн мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ.  

Тэгвэл үүнтэй холбогдуулан энэ сарын 15-ны өдөр Монголын Архитекторуудын эвлэлээс сайдын хэлсэн үгэнд эмзэглэж байгаагаа илэрхийлэн, мэдэгдэл гаргасан байна. 

Монголын Архитекторуудын эвлэл уг мэдэгдэлдээ монголын уран барилгын сор болсон, нүүдэлчин зохион бүтээгчдийн оюун санаа, сэтгэлгээний тусгал болсон онцгой содон дурсгалт барилгыг устгаж, хотын орон зайн энэхэн орчны өнгө төрхийг алдагдуулах үйл ажиллагааг дэмжигч, хошуучлан зохион байгуулагч болж байгаагаа ойлгож, түүх соёлоо устгах  шийдвэр  гаргахгүй байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс шаардаж буйгаа илэрхийлжээ. 

 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.