2019/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
14:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг: Хотын төвийн ашиглалтын хугацаа дууссан музейн байруудыг дуудлага худалдаанд оруулах хувилбарыг судалж байгаа

Ч.Болортуяа
2019 оны 3 сарын 28
iKon.MN
https://www.flickr.com/photos/-zmx-/30607282910

Байгалийн түүхийн музейн байшин ашиглалтын шаардлага хангахгүй болж үүдээ хаагаад зургаан жилийн нүүр үзжээ.

Өнгөрсөн хугацаанд тус музейн шинэ байрыг Солонгос улсын тусламжтайгаар барих боллоо гэсэн мэдээлэл явж сүүлдээ монголчууд барих газраа олж чадахгүй байгаа гэх болсон. 

Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн өгсөн мэдээллээр "Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна.

Монголд өнөөдөр музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй байна.  Учир нь Монголд өнөөдөр ашиглагдаж байгаа музей, театрын барилгуудын зураг төслийг дандаа гадны уран бүтээлчдээр хийлгэсэн байдаг. 1990 оноос хойш Монгол Улсад үндэсний хэмжээний театр, музей баригдаагүй. Тиймээс энэ жил ядаж театр, музей хоёрынхоо зургийг нь бэлэн болгоод төсвөө тодорхой болгохоор зорьж байна.

Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Солонгосчуудын тусламжаар барина гэдэг мэдээлэл явсан байдаг. Гэтэл үүнийг судлаад үзтэл 100 хувь тусламжаар бус тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал яригдсан байдаг. Бидний одоо барьж байгаа бодлого бол байгаль, түүх гэх мэт бүх зүйлээ нэг дор үзээд гарчихдаг нэг том цогцолбор музейтэй болох нь зөв юм гэсэн зорилго тавин ажиллаж байна" гэлээ.

 

x