2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
03:00
S20
-14°
04:00
S20
-13°
05:00
S20
-13°
06:00
S20
-14°
07:00
S20
-14°
08:00
S26
-15°
09:00
S26
-15°
10:00
S26
-14°
11:00
S26
-14°
12:00
S30
-13°
13:00
S30
-12°
14:00
S30
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн тэтгэлгээ төлөлгүй зугтсан иргэнд Гэр бүлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг болгохыг шаардав

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг: MPA.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сүүлд гаргасан албан ёсны тоогоор 2018 онд нийт 2,945 хос гэр бүлээ цуцлуулсан бөгөөд Гэр бүлийн тухайн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлж байгаа аж.

Мөн Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91,503 байгаа ба үүний 72,035 нь буюу 80 орчим хувь нь эмэгтэйчүүд болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбоо аливаа нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болох гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад буй Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр батлах зэрэг таван зүйл бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2019 оныг хүчирхийллийн эсрэг жил болгон ажиллаж байна. "Өрх толгойлсон, өрөөсгөл гэр бүл", "Өрх толгойлсон хүүхэд", "Тавиул хүүхэд" гэсэн нэр томьёо нийгэмд хэрэглэгдэх болжээ.

Өнөөдрийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд өрх толгойлсон эхчүүд, бага насны охидын бэлгийн хүчирхийлэл гэх мэт хурц асуудлууд гарч буйг та бүхэн харж байгаа байх. Эдгээр асуудлыг бидний одоогийн мөрдөж буй Гэр бүлийн тухай хууль зохицуулдаг. Гэвч тус хууль нь 1999 онд батлагдсан ба 2006 оноос хойш хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр зургаан удаа ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаа УИХ-д өргөн баригдсан ч улс төрийн шалтгаанаар дэмжигдээгүй байдаг. Тийм учраас энэ удаагийн хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг улс төржүүлэлгүйгээр хэлэлцэж, батлахыг шаардаж байна" хэмээлээ.

Энэхүү шаардлагад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн тэтгэлэг төлөх хариуцлагыг нэмэгдүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусгасан байна. Учир нь хүүхдийн тэтгэлгээ төлөлгүй зугтаасан иргэнд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй, хэрэв гурван сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгодог зохицуулалттай. Тэтгэлэг төлөлтийн асуудал хүүхэд 18 нас хүрэхэд л дуусгавар болж хаагддаг ба бусдаар зохицуулах эрх зүйн орчин байдаггүй талаар мэдээлэв.

Түүнчлэн сүүлийн гурван жилд бага насны 292 охин, он гарснаар 4-17 насны 69 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөний дийлэнх нь ойр дотны хүмүүс, төрсөн болон хойд эцэг, ах, хамаатан, хажуу хөршийн хүмүүс нь үйлдсэн аж. Ийм төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн хуулийн шатанд хэрэгсэхгүй болох, ял завших явдал гарч байгаа тул Хууль шүүхийн холбогдох байгууллагуудаас бага насны охидын бэлгийн хүчирхийлэл, ёс бусаар хандах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүх эмнэлгийн дүгнэлт, нотлох баримтыг гаргах, шүүн хэлэлцэх, яллах бүхий л шатанд хуулийн дагуу шударга ёсыг тогтоохыг тус тус шаардаж, УИХ, Засгийн газар, холбогдох яам болон бусад байгууллагуудад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

x