Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ил тод хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 15
iKon.MN

Улаанбаатар төв вокзалын баганат танхимд

10:00 цагаас Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болно.

Гаалийн ерѳнхий газарт

10:00 цагаас Гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт

10:00 цагаас "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

ЦЕГ-ын МБА-ны хурлын танхимд

10:00 цагаас Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлгийг цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зохион байгуулна.

Хүүхдийн ордонд

10:00 цагаас "Хүүхэд хэрэглэгч" аяны нээлтэй өдөрлөг болно. Өдөрлөгт БСШУСЯ-ны харьяа байгууллагууд болон төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна.

УУХҮЯ-ны хурлын танхимд

11:00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн Б блокын 3 давхарт

11:00 цагаас Монголд анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ болно.

ЦЕГ-н ХМТ-ийн мэдээллийн танхимд

12:00 цагаас Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийнэ.