2020/10/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,851.99₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-13°
09:00
S30
-6°
10:00
S32
-4°
11:00
S32
-3°
12:00
S30
-2°
13:00
S30
-1°
14:00
S30
-1°
15:00
S30
-1°
16:00
S30
-1°
17:00
S30
-2°
18:00
S31
-4°
19:00
S31
-5°
20:00
S29
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фэйсбүүкийн ажиллагаа дэлхий даяар доголдоод байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүк, түүний эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүдийн ажиллагаа удаан хугацааны турш доголдоод байна.

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнөөс эхлэн эдгээр сүлжээнүүд рүү зарим хэрэглэгч, аппликэйшнүүд нэвтэрч чадахгүй болж, зарим хуудас нь ажиллахгүй байгаа юм.

Downdetector.Com сайтын мэдээлж байгаагаар Умард Америк, Ази, Европ, Өмнөд Америкийн олон тооны хэрэглэгч Фэйсбүүкийг ажиллахгүй байгаа талаар мэдээлжээ.

Энэ удаагийн саатал нь Фэйсбүүкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тохиолдол байж болзошгүй. Өнгөрсөн оны наймдугаар сард тус сүлжээг 45 минут тасалдахад нэлээд урт үргэлжилсэн тохиолдол гэж нэрлэж байжээ.

Фэйсбүүк компани гэмтлийг засварлахаар ажиллаж байгаагаа өөрийн Твиттер хуудсанд мэдээлээд байна.

Гэхдээ зарим хүмүүсийн таамаглаж байгаачлан DDoS халдлагын улмаас доголдоогүй гэдгийг баталжээ.

Фэсйбүүкийн энэ удаагийн саатал лав долоон цаг үргэлжилж байна.

 

x