ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/09-НД НИЙТЛЭГДСЭН
Осолдсон дөрөв дэх иргэний цогцсыг гаргалаа
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Төв аймгийн нутаг үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан заамар" компанийн ил уурхайд хоёрдугаар сарын 28-нд нурал болж, хоёр техник, зургаан иргэн дарагдсанаас хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан билээ.
Үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэн хийж:
- Гуравдугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг,
- Гуравдугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг,
- Гуравдугаар сарын 06-ны өдрийн 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм.
Харин Өнөөдөр буюу 09-ний өдрийн 08:56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргалаа.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
