Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

PDAC 2019: Монгол Улс зэс, нүүрс, ураны стратегийг тодорхойлох бодлого хэрэгжүүлнэ

www.mongolianminingjournal.com
2019 оны 3 сарын 4
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган болж байна. Энэ жилийн 87 дахь удаагийн PDAC чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалтад уламжлал ёсоор Монгол Улсын геологи, уул уурхайн салбарыг Канад улсад болон олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах төр засаг, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна. 

PDAC чуулганы эхний өдөр “Монголын нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монгол Улсаас Канад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дэвид Спрул, ”Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар оролцсон юм. 

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ “Монгол Улсын засгийн газрыг “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 1 хүнд ногдох үндэсний  дундаж  орлогыг 10 мянган ам.долларт хүргэх зорилготой. Энэ зорилгод хүргэх чухал түлхүүр бол уул уурхайн салбарын хөгжил бөгөөд Монгол Улсын эдийн засагт эрдэс баялгийн салбар чухал байр суурь эзэлдгийг илэрхийлж буй”-г тодотгов.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газар ашигт малтмал (зэс, нүүрс, уран) тус бүрийн стратегийн нарийвчлан тодорхойлох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн зөвхөн том хэмжээний төсөл (Оюутолгой) гэлтгүй бусад төслүүдийг ч  хэрэгжүүлэхэд анхаарч, төр засгийн шийдвэрийг түргэн шуурхай гаргадаг байх талаас Засгийн газар идэвх санаачилгатай ажиллаж байна.  Үүний нэг жишээ бол “Степпе голд“ компанийн “Алтан цагаан овоо” төсөл юм” хэмээн илтгэлдээ онцолсон.

Монгол Улсын уул уурхайн салбар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын орчин, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар УУХҮЯ мэдээлэл хийлээ.

PDAC чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалт гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Б.Алигэрмаа (The Mongolian Mining Journal, Торонто хот)

Зураг