Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд АНУ-ын виз хүссэн Монголчуудын 56.51 хувь нь татгалзсан хариу авчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн департмент 2018 онд тус улсад зорчихоор B төрлийн виз хүссэн хүмүүсийн хэдэн хувь нь татгалзсан хариу авсныг улс орноор нь гарган харуулжээ.

Энэ нь богино хугацаанд хувийн болон бизнесийн зорилгоор аялах зориулалтаар олгодог визний төрөл юм.

Өнгөрсөн онд ийм виз хүссэн Монгол улсын иргэдийн 56.51 хувь нь татгалзсан хариу сонссон байна. 

Дэлхийн 200 орны дотор татгалзлын хувиар Монгол улс 37 дугаарт жагсжээ. Харьцуулбал манай хөрш болон нэг бүс нутгийн орнууд болох 

ОХУ 14.89 хувь, Хятад 17 хувь, Казахстан 39.38 хувь, Өмнөд Солонгос 7.96 хувь, Япон 9.76 хувийн татгалзсан хариу авчээ.

2018 онд иргэд нь АНУ-ын B төрлийн виз хүсээд хамгийн их татгалзсан хариу авсан орнууд:

1

Микронези

100%

2

Умард Солонгос

100%

3

Сомали

90.16%

4

Иран

87.66%

5

Жибути

82.96%

6

Йемен

82.5%

7

Сири

77.31%

8

Гвиней Биссау

76.09%

9

Бурунди

74.39%

10

Венесуэль

74.28%

11

Ливи

73.73%

12

Палау

71.43%

13

Афганистан

71.39%

14

Буркина Фасо

71.16%

15

Гайана

70.62%

16

Эритрей

69.54%

17

Коморын арлууд

69.46%

18

Хайти

67.59%

19

Гвиней

66.16%

20

Либери

64.36%

21

Гамби

64.22%

22

Лаос

64.06%

23

Гүрж

62.35%

24

Узбекистан

61.76%

25

Мавритани

61.58%

26

Молдов

61.1%

27

Чад

60.8%

28

Сиерра Леоне

60.56%

29

Хондурас

60.32%

30

Судан

59.83%

31

Бутан

59.63%

32

Того

59.61%

33

Сенегал

59.18%

34

Киргизистан

58.9%

35

Нигери

57.47%

36

Ирак

56.95%

37

Монгол

56.51%

Хамгийн бага татгалзсан хариу авсан 10 орон. Үүнд зарим хүн ам цөөтэй орнуудаас визний хүсэлт огт гаргаагүй байх магадлалтай.

1

Андорра

0%

2

Лихтенштэйн

0%

3

Монако

0%

4

Ватикан

0%

5

Баруун Сахар

0%

6

Аргентин

1.73%

7

Кипр

2.38%

8

Кувэйт

2.71%

9

Соломоны арлууд

3.57%

10

Арабын Нэгдсэн Эмират

3.75%

Эх сурвалж: state.gov