Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад автомашин сайн уу, муу юу?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 25
Сурталчилгаа

Энэ гарчгийг хараад ихэнх хүн хятад автомашиныг муулах(миалах) шиг амархан юм байхгүй хэмээн бодно. Гэхдээ юманд учир байдаг тул та муулах гэж бүү яараарай.

Түүхийг сөхвөл Хятадад анхны ачааны машины үйлдвэр 1930-аад онд байгуулагдаж байж, харин 1950-1960 аад онуудад Зөвлөлт Оросын Зил ба Газ загваруудыг үйлдвэрлэж байв. 1980-аад онд жилд 100 – 200 мянган ачааны машин дөнгөж 5,000-6,000 суудлын машин үйлдвэрлэдэг байсан.

1980-аад оны эхээр Зөвлөлттөй харьцаа муудаж Америк ба Японоос автомашиныг импортлож эхлэв, 1985 онд Японы экспортын 2 дахь зах зээл болон 350,000 мянган суудлын ба ачааны автомашин импортлосон байжээ. 

Хятадын удирлага энэ импортоос хараат байдлыг өөрчлөхөөр шийдэж 1985 онд дэс дараатай автомашины импортын татваруудаа огцом нэмэн харин барууны авто брендүүдийг угсрах үйлдвэрээ байгуулах боломжийг олгож эхэлжээ.

Барууны Volkswagen, Chrysler, Jeep, Peugeot брэндүүд хамгийн түрүүнд үйлдвэрээ нээснээс Volkswagen Santana загвар маш сайн зарагдаж эхлэв. Энэ загвар нь энгийн бөгөөд бат бөх, сэлбэг нь элбэг аль ч тосгонд засаж болдог давуу талуудай басан нь манайд Hyundai Excel -ийн гүйцэтгэсэн үүрэгтэй их ойролцоо үүрэг гүйцэтгэж ард түмний унаа болсон байдаг.  Энэ загвараас эхлэн Герман бренд Хятад зах зээлд танигдаж жил ирэх тусам нэр хүнд ба борлуулалт нь өсөх суурь нь болсон.

1992 онд Хятад дотор үйлдвэрлэсэн автомашины тоо анх удагаа 1 сая ширхэгийн босого давж мөн Volkswagen-ны Santana загвар талх шиг зарагдаж буй амжилтыг харсан барууны олон авто брендүүд Хятадад үйлдвэрүүдээ нэмж барих болов. 

Барууны үйлдвэрүүд эхний жилүүдэд өртөг буруулах үүднээс баруундаа хуучирсан загвараа Хятадын үйлдвэртээ нэвтрүүлдэг байсан бол 2000-аад онд хэрэглэгчийн төлөөх өрсөлдөөн ширүүсж шинэ загвараа шууд Хятадын үйлдвэртээ нэвтрүүлж хоорондоо ширүүн өрсөлдөж эхлэв.

2008 онд Хятадад 5 сая 600 мянга орчим автомашин үйлдвэрлэгдэж дэлхийд номер 1 үйлдвэрлэгч мөн зах зээл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Сүүлийн 10 жил Хятад нь автомашины хамгийн том үйлдвэрлэгч мөн зах зээл хэвээр буй.

Барууны автомашины үйлдвэрүүдийг даган эд анги үйлдвэрлэгч ханган нийлүүлэгчид бараг бүгд орж ирэв. Жишээ нь автомат хурдны хайрцаг дээр Германд  ZF ба Getrag фирмүүд, Японд Aisin Seiki ба Jatco фирмүүд Америкт Allison, Borg-Wagner, Eaton зэрэг фирмүүд энэ чиглэлээр дагнан ажиллаж Авто үйлдвэрүүдэд нийлүүлдэг бол Хятадад эдгээр фирмүүд бүгд орж ирэн үйлдвэрээ байгуулцан шинэ 6 ба 8 шатлалт хурдны хайрцгуудаа үйлдвэрийн шугаманд нийлүүлэх гэж өрсөлдөж байдаг.  Тоёота, Ниссан, Мерседес, БМВ нар өөрсдөө хурдны хайрцаг болон бусад олон мянган эд ангиудыг өөрсдөө үйлдвэрлэдэггүй ба мэргэшсэн ханган нийлүүлэгчдээс л авдаг. Хятадад Европын, Япон Америкийн авто эд ангийн ханган нийлүүлэгчид бүгд орж ирсэн байдаг.

Хятадад 100% үйлдвэрлэгдэж буй бидний мэдэх загварууд: 

2018 онд дэлхийд 95 сая 600 мянган суудлын (Passenger Vehicles) болон хөнгөн ажлын (Light Commercial Vehicles) автомашин шинээр үйлдвэрлэгдэн борлуулагдаж.  Хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад ба нэг жилд 28 сая 100 мянга орчим автомашин хийж борлуулсан. Америкийн зах зээл 17 сая 300 мянгын үзүүлэлттэй хоёрдугаар байрт байна.

Цахилгаан, хайбрид ба устөрөгчийн автомашин Хятадын зах зээлд 1 сая 256 мянга зарагдсан нь 62% ийн том өсөлт бөгөөд бусад бүх улсууд нийлээд ч энэ тоонд дөхсөнгүй.

Герман, Япон, АНУ, Солонгос, Англи, Францын нэр хүнд бүхий 40 шахуу авто брендүүд Хятадад өөрсдийн үйлдвэрүүдэд 14 сая орчим автомашин үйлдвэрлэн борлуулж. 

Үүнээс Германчууд 4 сая 750 мянган автомашин, Япончууд 4 сая 411 мянга , Америкчууд 2 сая 477 мянга, Солонгосчууд 1 сая 167 мянга, Англи брендүүд 356 мянга, Францын авто брендүүд 307 мянган автомашин Хятад дотор үйлдвэрлэсэн дэс дараатай байгаа нь Хятадын худалдан авагчид Герман ба Япон авто брендүүдэд дуртайг харуулна.

Хятадад үйлдвэрээ нээж амжаагүй барууны цөөхөн авто брендүүд үлдсэн ба тэд гаднаас импортын өндөр татвар төлөн оруулж мөн өндөр үнээр борлуулж буй тул тоо ширхэг нь бага (Opel, Seat, Tesla, Subaru, Lexus, Porsche, Lamborghini, Maserati гэх мэт).

Мөн 2018 онд Хятадад үйлдвэрлэсэн 758 мянган автомашин экспортод гарсан 14 тэрбум 200 сая ам доллар болж авто экспортын мөнгөн дүнгээрээ топ-15 -д багтсан. Харьцуулахад Оросын авто экспорт 1 тэрбум 300 сая доллар.  Өмнө нь барууны Buick, Volvo, Ford, GM брендүүд Хятадад хийсэн автомашинуудаа дэлхийн стандарт хангаж буй хэмээн экспортод гаргаж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд энэ жишгийг Honda, BMW, Audi, Mercedes нар мөн дагах болсон.

 

Өмнөд хөршид үйлдвэрлэсэн бүх машин муу биш

Бид 30 жилийн өмнөх Santana загвараар эсвэл Эрээн хотын “амжиргаа”-ны машинаар Хятадад хийсэн машиныг төсөөлдөг цаг ард хоцорч.  Хятад нь асар том зах зээл тул тэнд ядуу тосгонд зориулсан хямд “амжиргаа цагаан”-ыг ч хийдэг Европ Америк руу экспортонд гардаг дэлхийн чанар стандарт хангасан ганган машин ч бас хийдэг болжээ.  Тэд 30 жилд чанарын том үсрэлт хийж харин бид 30 жилийн өмнөхөөрөө байгаа мэт бодсоор ирж.

Та Хятадад хийсэн машин гэж сонсоод шууд муулах гэж яарвал дэлхийн автомашины үйлдвэрлэлийн чиг хандлагын талаар маруухан хүн болж харагдах нь ээ.

Ер нь бол ажлын “амжиргаа цагаан”-ыг Японд ч тосгондоо зориулж л хийдэг шүү дээ.

Хятад машины сэлбэг

Экспортонд зориулаагүй, англи сэлбэгийн каталоггүй мөн албан ёсны дилергүй автомашиныг Эрээний нэг зуучлагчаар дамжуулж авбал таньд дараа нь сэлбэг нь амар олдох нь юу л бол. Манайхны нэг алдаа үүн дээр илэрдэг. Хятад дотор зориулсан машины сэлбэгийн каталоги хятад хэл дээрээ л байна, түүнийг тэр нэр томьёог ойлгодог мэргэжлийн механик л зөв ойлгохоос энгийн нэг наймаачин ойлгодоггүй ба таньд “Олдохгүй, Хийхээ болисон” гэдэг үгээр ам таглана эсвэл будилж буруу сэлбэг ирүүлнэ.

Сайн машин авах

Та Хятадад хийсэн сайн машиныг Монголд албан ёсны дилертэй, хийж буй машин нь экспортонд гардаг, англи сэлбэгийн каталогитой газраас авбал айж болгоомжлох зүйлгүй юм байна. Чанартай сайн машиныг боломжийн үнээр авах нь манай улсын валютын гадагшаа урсгалыг багасгадаг сайн талтай.  Нэг шинэ машин орж ирээд 15 хүртэлх жил ашиглалтанд байж тухайн улсдаа үр ашгаа өгдөг бол хуучин машин 6-8 жил болоод л ашиглалтаас гардаг байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.