Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3.3 тонн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Өнөөдрийн байдлаар дөрвөн ажлын хэсэг таван байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн агуулахууд дээр ажиллаж байна.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан өвчний үүсгэгчээр бохирдсон гахайн махнуудыг үргэлжлүүлэн лацдахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн шаардлагатай гэж үзвэл хүсэлт тавьсан ААН байгууллагуудад дахин лабораторийн шинжилгээ хийлгэж, эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ.

 

Эх сурвалж: Захирагчийн ажлын алба

 

Зураг
13 | 7 | 6 цаг