2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Энэ оны байдлаар улсын төсвийн 16.6 хувийг боловсролын салбарт зарцуулж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN

   Монгол Улсад Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбоо хамтран Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

1924 оны Ардын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Ардыг гэгээрүүлэх яам байгуулж байсан түүхтэй.

Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Монгол Улс хүүхэд, залуучуудынхаа боловсролын асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, байнга анхаарч ирсэн. Энэ оны байдлаар улсын төсвийн 16.6 хувийг боловсролд зарцуулж байгаа бөгөөд цаашид ч хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

Та бүхэн эрдэм шинжилгээний хурлаар гарсан үр дүнгээ бидэнтэй харамгүй хуваалцаж, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх замаар багшийн ур чадварыг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр соён гэгээрүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, процессор Жаргалын Лхамсүрэн, Төрийн соёрхол, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, процессор Очирын Гэрэл нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын  яамны ХҮНДЭТ өргөмжлөлөөр шагналаа. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x