Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ Сар шинийн баярыг угтсан хяналтын талаар танилцуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 21
iKon.MN

МУИС-ийн хичээлийн 1-р байр, Дугуй танхимд

09:00 цагаас "Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод 

09:00-17:00 цагийн хооронд "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар, форум болно.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд 

10:30 цагаас "Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалт"-ын явцын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Пума Империал зочид буудлын хурлын танхимд 

10:00-13:00 цагийн хооронд Тогтвортой хөгжлийн зорилт түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулах Үндэсний хэлэлцүүлэг болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Сонгуулийн маргаантай холбоотой шүүхийн шийдвэрийн талаар МАН, БНН, Ногоон нам, Консерватив нам хамтран мэдээлэл хийнэ.

БСШУСЯ-ны 401 тоотод

11:00 цагаас Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд

12:00 цагаас Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан 100 хүүхдийн хүчин чадалтай Нарны хүүхдүүд-2 цэцэрлэгийн нээлт болно.