2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүст торгууль ногдуулахгүй бүртгэж байгаа"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг

Нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай нар өнөөдөр зарим хороодод очиж, цэргийн бүртгэл хэрхэн явагдаж байгаатай танилцав.

БГД-ийн 5-р хорооны Засаг дарга Т.Ууганбаяр “Манай хорооны нийт хүн амын 30 орчим хувийг цэргийн үүрэгтэн буюу 18-50 насны эрчүүд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд хамрагдпах ёстой иргэдийн 72 хувь нь хамрагдаад байна. Цэргийн бүртгэлийн талаар хэвлэл мэдээлэл болон хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа” гэв.

“Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 71.2 хувийн явцтай байна. Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдсэн байна. Иргэдийг идэвхитэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгаа” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр ярилаа.

x