Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжавыг баривчилсан нь улс төрийн аль бүлгийнх нь "захиалга", "нүүдэл" байв?!

Б.Ану
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд зэрэг томоохон албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг өнөөдөр үүрээр Авлигатай Тэмцэх Газраас саатуулан шалгаж байна.

Түүний дүүд их хэмжээний авлига өгсөн гэх мэдээллийг "Алтан Дорнод Монгол" компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд хэвлэлээр хэдэнтээ ярьж анх мөнгөний хэмжээ 4 сая доллар байсан бол сүүлдээ энэ мөнгө 9 сая долларт хүрээд байна. 

Д.Дорлигжав нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад орон тооны бус байдлаар зөвлөхөөр ажилладгийг эх сурвалжууд баталж буй. 

Д.Дорлигжавын намтрыг үзвэл,  1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 

Боловсрол:

  • 1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль.
  • 1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум.
  • 1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн улс төрийн” дээд сургууль.
  • 1983-1987 онд МУИС-ийн НУФ-ийн Хуулийн ангид суралцсан.

Мэргэжил:

  • Хуульч, мал зүйч мэргэжилтэй.
  • Гадаад хэл: Орос

Ажлын туршлага:

  • Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт ажилтан
  • МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан
  • МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга
  • БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн
  • Шадар сайд
  • Батлан хамгаалахын сайд
  • Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал
  • Ардчилсан намын дарга
  • Ерөнхий сайдын зөвлөх
  • Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  • Монгол Улсын Ерөнхий прокурор
  • Хууль зүйн сайдаар ажиллаж байсан билээ. 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2015 онд гаргасан байдлаар үзвэл:

  •  Өөрийн жилийн орлого 24 сая төгрөг,
  •  гэр бүлийн жилийн орлого 172 сая төгрөг,
  • орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ 770 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгслийн үнэлгээ 94 сая төгрөг, 
  • Мал, аж ахуйн үнэлгээ 9.6 сая төгрөг,
  • Нийт хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум төгрөг байна. 

Тэрбээр дараах компаниудад хувь эзэмшдэг. Дошт даймонд ХХК нь гэхэд Банк бус санхүүгийн байгууллага байгаа юм. 

Түүний эзэмшдэг компаниудад, 2015 онд Д.Дорлигжавын өөрийн гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс,

  1. Билиг дээд сургууль Бусад
  2. Арвижих ХК
  3. Эрдэнэс Тавантолгой ХК
  4. Багануур ХК
  5. Дошт ХХК
  6.  Дошт даймонд ХХК   
  7. ВиЭмВи ХХК

Дошт даймонд ББСБ-ыг хамтдаа баривчлагдсан гэгдээд буй дүү Д.Баатар болон Б.Энхтуяа гэж хүмүүс эзэмшдэг болохыг Burtgel.mn сайтаас харж болно. 

Зураг, Дошт даймонд ХХК-ийн мэдээлэл, зураг дээр дарж томруулж үзэх боломжтой. 

 

Д.Дорлигжавыг өнөөдөр улстөрийн орчинд бий болсон бодит бүлэглэлүүдийн чухам алинд нь хамаарч байгааг хүн бүр гайхан асууцгааж буй. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Тамгын газрын дарга хийж байгаад Ц.Элбэгдорж түүнийг Ерөнхий прокуророор томилж байсан. 

Харин Д.Дорлигжав өөрийгөө хэнийх нь ч хүн биш гэж Ийгл телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Ингэхдээ тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагааг хууль бус гэж үздэгээ ч илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой эсрэг байр суурьтай байдаг. 

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан ажиллагаанд оролцож, дэмжсэн тухайгаа хүлээн зөвшөөрдөг. Харин тэрбээр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гурвыг нэг тал хэмээж байв. 

Харин Н.Алтанхуяг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН гэх бүлэглэлийн эсрэг байр суурьтай байдгаа нээлттэй ярьдаг. 

Тэгэхээр Д.Дорлигжавын энэ удаагийн баривчилгаа улс төрийн чухам аль хүчнийх нь "захиалга", "нүүдэл" байв?!