Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

МХЕГ: Хариуцлагатай жижүүр ажиллаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн баярын өдрүүд буюу арван хоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллана.

Ингэснээр иргэд нийслэлд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой юм байна.

Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ:

  • Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох
  • Хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх
  • Бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах
  • Хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт арванхоёрдугаар сарын 3-14-ний хооронд 83 иргэн холбогдож гомдол санал гарган, зөвлөгөө, мэдээлэл авчээ. Мөн Зөвлөгөө мэдээллийн төв арванхоёрдугаар сарын 10-наас 23-ний өдрүүдэд  нийт 744 иргэнд үйлчилж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч гарын авлага, зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.