Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Надаас болон манай тойргийнхноос уучлал гуйхыг шаардаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр “Засгийн газрын зургаан сайд ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон. Тэднийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэж ойлгосон” гэсэн мэдээлэл хийсэн билээ. Н.Номтойбаяр гишүүний нэр дурдсан зургаан сайдын дунд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг байсан билээ. 

Энэ асуудалд ХНХ-ын сайд С.Чинзориг тайлбар өглөө. Тэрбээр “Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор улс төрчид нэгнийгээ ор үндэсгүй гүтгэх асуудал газар авч байна. Намайг “Бээвэр” гэдэг компаниараа дамжуулан 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдах боллоо. 

Миний хувьд насаараа төрд алба хашиж байгаа хүн. Амьдралдаа нэг л удаа "Соёмбо консалтинг" гэдэг зөвлөх үйлчилгээний компани байгуулж байсан. Гишүүдтэй адил олон компанигүй. Миний бие “Бээвэр” гэдэг компанитай ямар ч холбоогүй. Миний үр хүүхэд, ах дүүсийн дунд тийм компанитай хүн байхгүй. 

Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Би тойрогтоо нэг суманд 2-3 жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичиж өг гэдэг чиглэл өгсөн. Үүнийг би ХХААХҮ-ийн яаманд уламжилсан. Эдгээрээс 40 хувь нь л зээл авсан байдаг. Энэ нь нийтдээ 250 орчим сая төгрөгийн зээл юм билээ. Тийм учраас энэ асуудлыг гаргаж байгаа УИХ-ын гишүүдийг надаас болон манай тойргийн иргэдээс уучлал хүсэхийг шаардаж байна” гэлээ.