ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалсайхан: Үнийг зохицуулна гэдэг тэвэрч болохгүй модыг тэврэх гэж оролдохтой адил боломжгүй зүйл

ikon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

- Шатахууны үнэ өссөнийг иргэд эсэргүүцэж, жагсаж байна. Яг энэ үнийн өсөлтийг та эдийн засагч хүний хувьд тайлбарлаач. Иргэдийн хэлээд байгаа шиг шууд зохицуулах боломж байна уу?  

- Угаасаа зохицуулж болохгүй зүйлийг популист улстөрчид зохицуулахыг оролдсон. Ер нь бол төрд мөнгө байхгүй. Төрд зөвхөн ард иргэдийн мөнгө л бий. Тэгэхээр машин унадаггүй бүх иргэдийн мөнгөөр машин унадаг хүмүүст хямд бензин өгч эхэлсэн. Машинтай хүмүүс хямд бензин авна, зөрүүг нь нөгөө хүмүүсээс авч өгсөн байхгүй юу. Энэ нь өөрөө тэвэрч болохгүй том модыг тэврэх гэж оролдсонтой адилхан болчихоод байгаа юм. 2012 оноос хойш яг ийм үйлдлийг хийх гэж оролдсон. Махны нөөц бүрдүүлнэ, гурилын үйлдвэр барина гэх зэрэг янз бүрийн үг, үсгийн дор Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд 5.4 их наяд төгрөг гаргасан. Үүнээс барилга, ипотек хоёрыг эс тооцвол 1.2 их наяд төгрөгийг бүх төрлийн үнийг барихад зарцуулсан. Үүн дотроо 226 тэрбум төгрөгийг 0.9 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулаад, нөгөөдүүл нь 3-4 хувийн хүүтэйгээр цааш нь нефть импортлогч 14 компанид өгсөн. Үр дүнд нь үнэ дахиад л өссөн. Тэгэхээр барьж болохгүй юмыг барихын төлөө нийтийн мөнгийг зарцуулахгүй байх нь хамаагүй үр дүнтэй байна. 

- 226 тэрбум төгрөг гэдгийг тодруулъя. Хэдий хэр хугацаанд зарцуулсан мөнгийг та хэлж байна вэ? 

- 2012-2015 оны хооронд зарцуулсан мөнгө. Энэ нь хямд зээл авсан компаниудад л ашигтай байсан. Яаж хэрэглэснийг нь мэдэхгүй. Банк бус санхүүгийн байгууллагатай ч байсан юм билүү. Эсвэл банкууд дээрээ хүүг нь өсгөсөн ч юм билүү, мэдэхгүй. Ер нь төр засаг иймэрхүү зүйл хийх тусам банкны хүүг өсгөөд байгааг сүүлийн үеийн үйл явдал баталж байгаа. 

- Үнэ тогтворжуулах хөтөлбөр, тэр дундаа шатахууны үнийг тогтвортой байлгах гэж оролдох нь таны бодлоор буруу юм байна, ямар ч үр дүнгүй гэсэн үг үү?  

- Энэ түр зуурын үр дүн л өгч, хүмүүст зах зээлийн талаар буруу мэдээлэл өгдөг. Иргэдийн хувьд төр засаг ингээд л хянаад явчих юм байна гэж ойлгодог. Гэтэл тийм боломж байхгүй шүү дээ. 

- Гэтэл зарим талаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зөвхөн шатахуун, бензиний үнэ дээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Эдийн засаг сайжирч, гадаад зах зээлд үнэ буурч эхэлтэл ийм хөтөлбөр байх хэрэггүй гэж үү?  

- Хэрэггүйгээс гадна хортой байна гэж үзэж байна. Энэ зах зээлийн хүлээлтийг өөр болгож байна. Нефть импортлогч компаниудыг улстөрчидтэй лобби хийхэд л хэрэг болж байна. Үндсэндээ лобби хийсэн, лоббинд орсон хоёр хүнд л ашигтай байхгүй юу. Бидэнд ямар ч ашиггүй. Хэрэглэгч аливаа юмыг бодитой үнээр нь л худалдаж авч байж, тэр чинь зах зээл болно. Ер нь бол Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа гэдгийг мартсан хүмүүс бол манай улстөрчид болчихоод байна. 

- Гэхдээ зарим микроавтобус багахан газарт 1,000 төгрөгөөр яваад эхэллээ.  Иргэдэд хэцүү байна шүү дээ, одоо тэгээд яах юм бэ? 

- 1,000 төгрөг удаан авахгүй. Яагаад гэвэл яваандаа олон хүн тэр микроавтобусанд суухаа болино. Тэгээд үнээ буулгахаас өөр сонголтгүй болно. Бензиний үнийг өсгөөд байгаа шатахуун түгээх станцуудыг ч бас тэр чигт нь орхичих. Тэртээ тэргүй хэт өндөр үнэ тогтоогоод эхлэхээр нийт борлуулалт нь буурна. Борлуулалт буурахаар эргээд үнээ бууруулахаас өөр сонголтгүй болно. Энэ бол зах зээлийн хууль юм. Үнийг чөлөөтэй тавьж өг. Тэрэнд тохируулж хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээг хангана. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Заавал мөнгө өгөх гээд байгаа юм бол тэр мөнгийг нийтийн тээвэртээ өгчихвөл харин нүдээ олсон хэрэг болно. Нэг их том машинд нэг хүн суучихаад нэг цаг яваад байх шаардлага юу байна аа. Бүгдээрээ нийлээд, нийтийн тээврээ сайжруулаад, нийтийн тээврээрээ явъя л даа. Тэгээд гол гудамжууддаа автомашины зогсоол гэх зэргийг сайжруулаад, хотын төв рүү орохоор тодорхой төлбөр төлдөг байя. Дэлхийн бүх оронд ийм л байдаг шүү дээ. Юм үнэнээрээ л байх ёстой. Энэ нь явж явж иргэдэд хамгийн ашигтай байх юм. Тэр микроавтобус удахгүй үнээ буулгана. 

- Ярилцсанд баярлалаа. 

 

 

Эх сурвалж: МҮОНТ 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
83
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.56] 2018/11/11
Өөрөө төрд гарчихвал улс орныг шилдэг болтол яг маш сайн аваад явж чадах уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.117] 2018/11/10
Энэ хүн яг юу хийснийг бичээд өгөөч? Яг юу гийгүүлсэн юм
0 | 2 Хариулах
Зочин [103.10.23.135] 2018/11/12
Чам шиг үхэрнүүдийг гэгээрүүлэхийн төлөө явдаг хүн гэж ойлгодог
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.191] 2018/11/10
Ene odoo oros zuir tsetsen ug uu teverch bolohgui mod ch geh shig
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.131] 2018/11/9
ҮНЭ ЧӨЛӨӨЛ ГЭНЭ ҮҮ? ҮНЭ ЧИНЬ ЧӨЛӨӨТЭЙ Л ТОГТОЖ БАЙГАА БИЗДЭЭ? БЕНЗИНИЙ ҮНЭ 50 ХУВИАР ӨСӨӨД ГОЁ Л БАЙГАА БИЗДЭЭ. ЖАГАА МЭТЭД НЬ НӨЛӨӨЛДӨГГҮЙ БАЙХ. МОНГОЛЫН ЖИРИЙН АРДАД БОЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮУ ГЭВЭЛ БАЙГАА.
0 | 6 Хариулах
үнэ чөлөөл [202.179.31.57] 2018/11/9
үнэ чөлөөл
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.101] 2018/11/9
Яг зөв. Ялангуяа тэр сүүлийн хэдэн өгүүлбэр
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.33] 2018/11/8
ЗӨВ ХЭЛЖ БАЙНА ДАА. ХАРИН ТӨР ЗАСАГ ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨН, ХЭТ ҮНЭЭ НЭМЭХ АСУУДАЛ, ҮГСЭН ХУЙВАЛДАХ АСУУДАЛ, ЖДҮ-ИЙН БОЛОН БУСАД САНГУУДЫН ХЯНАЛТ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВЭР ЗЭРЭГ ДЭЭР БОДЛОГО ХЯНАЛТАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ. БУСДЫГ НЬ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААР ОРХИХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРНА. БЕНЗИНИЙ ҮНЭ ӨСӨХӨӨР ЭНЭ ОЛОН МАШИНУУД БАС ЦӨӨРНӨ ХҮМҮҮС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВЖ ЭХЭЛНЭ. ОРОС МАНАЙХААС АВДАГ БАРААНДАА ЭМБАРГО ТАВЬЧИХААД ӨӨРСДӨӨ МАНАЙД БЕНЗИНЭЭ ШАХААД МАНАЙХАН НЭГ ИХ ШААРДЛАГАГҮЙ БАЙЖ БАРАГ ЖОРЛОН ОРОХДОО МАШИН УНАЖ ХАМАГ ВАЛЮТАА ОРОС РУУ ӨГӨӨД БАЙДАГ.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.103] 2018/11/8
ug ni ene olon mashiniig tatvar osgood osgood bagasgaj chadaxgui bol benzinii une osgoj bagasgax ni zov oo. Benzinii une dagaj orgon xeregleenii baraag osgoxoo l bolimoor yum. neg shirxeg talxiig neg mashinaar avchraxgui biz dee. maxiig ch gesen mashinaar bish xoloor ni tuuvarlaj xot baraaduulj irdeg biz dee.xuvtsas xuvar busad baraa ch gesen vokzalaas delguur aguulax daa ochdogson.Benzinii une 200-300 t osloo gexed orgon xeregleenii baraa shirxeg ni 500-1000 t osdog ni Mongold bui sonin togtoltsoo shuu.Ene ni nogoo mongol xunii ninjin setgel uu? esvel erliiz xurliizuudiin amia bodson bodlogo uu?
1 | 1 Хариулах
Би эдийн засагч биш [80.110.91.51] 2018/11/8
Нэг талаас хэрэглэгчдийн эрэлт нөгөө талаас нийлүүлэгчидийн сонирхол(ашиг)дунд ньзохицуулах гэж хичээж байгаа засаг байна.Засаг бол арга хэмжээ авч байгаа боловч үр дүнд хүрэхгүй бна.Үнэ бол байнга хямд байх боломжгүй. Нүүрс зэс өсхөөр бид яаж баярладаг билээ.Харин гарц бол үнэ тодорой хэмжээгээр жигд өсдөг,харин засаг хэрэглэгчийн худалдан авах чадварыг сайжируулж улирал жилээр компөнсац олгодог жишгээр явах нь ямар вэ.Валюлт савлаж байгаа нөхцөлд арай гэж тогтсон зах зээлийн үнийг хөөрөгдөж үнийг барих нөхцөлгүй болгож бна.Хэрэгчлэгч худалдан авах чадвар гэдэг зах зээлд чухал шүү.Дандаа хямд үнэ гэдэг хөглийг боомлигч шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2018/11/8
Засагтайгаа нийлж хүмүүсийг шулсан монополь компаниуд байна ш дээ. Үгсэн нийлж үнэ өсгөж байна. Яаж хянах юм бэ. Энэ жижиг зах зээл дээр дээр нь төр нь авилгажсан үед яаж өрсөлдөж үнэ бодитой болох вэ? Гарц юу байна?
1 | 1 Хариулах
Зочин [103.26.193.50] 2018/11/8
Оросын нефтын компаниудыг оруулья, гадны банкуудыг оруулья Монголын олигархууд иргэдээ шулахаас øøр ухаан алга хямд vнэтэй øрсøлдøøн ихсэвэл наадуул ч зах зээлээс зайгаа тавьна
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.87] 2018/11/8
Унэнийг хэлсэн хунд ... естэй Ухэр унасан хунд нохой естой
1 | 0 Хариулах
Зочин [182.160.1.45] 2018/11/8
Uneniig l helsen bn. uund uurlaad baih shaardlagagui erhem commentchidoo
2 | 0 Хариулах
Tur [139.5.219.220] 2018/11/8
Ih shaahiimaa mai za gulug chin
0 | 6 Хариулах
Зочин [103.57.92.147] 2018/11/7
1990 онд бид бүхний сонгосон зах зээлийн нийгэм шүүдээ эрэлт нийлүүлэлтээр энэ зохицуулагдаж байдаг хууль байдаг билүү үгүй билүү машинаа унахгүй 7 хоног тавиад үз бензин гүйхээ байна
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.50] 2018/11/7
Сайхан хэлж
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2018/11/7
Гоё төв замаараа метротой л болчихвол мөнгө цаг хугацаа хэмнэх юмдаа даанч манай улс хийж чадахгүй т1 юм яриад л суух юм
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.26] 2018/11/7
Худлаа ярихаас өөр шидгүй clown.
2 | 13 Хариулах
Зочин [182.160.0.27] 2018/11/8
Jhn bolovsroltoi bolmor bn
1 | 0 Хариулах
Зочин [80.110.91.51] 2018/11/7
Үнэ бол хамгын эмзэг сэдэв.Эдийн засагчид ярихаас айгаад байдаг юм.Тэд макро микро гэж статистик ярин уу гэхээс бодит үнэнийг яридаггүй юм.Яахав Харгалсайхан гуай эхлээд зориглоод хөндлөө.
6 | 0 Хариулах
Зочин [64.119.18.211] 2018/11/7
Тэр үнэ нугалж зардаг нефть импортлогч гэж гоё нэр өөрсөндөө өгсөн дамчин панзчин ченж хулгайчуудыг 15% иас илүү ашиг гаргаж зарсаных нь төлөө шоронд нь хийгээд өөр бэлэн ороод ирчихсэн шатахууныг жижиглэн зарчих хүмүүст нь өгчихвөл ҮНЭ буурна
2 | 1 Хариулах
Зочин [192.82.64.203] 2018/11/7
zailuul tiim ashig tedend ni bdaggui um shdee. usreed undur uedee 3% ashig hiideg.
2 | 1 Хариулах
zochin [202.9.42.249] 2018/11/10
2 нугардаг бизнёс байсан бол хүн болгон л шатахуун зөөнө хүүхээ. усрээд 3-5 хувийн ашиг олдог.
0 | 0 Хариулах
Зочин [175.38.117.60] 2018/11/7
Сайн эдийн засагч боловч дэндүү хийсвэр, ярьхаас цаашгүй... Гэхдээ хулгайч улс төрчидөөс төө илүү хүн дээ
1 | 13 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/11/7
Ер нь стратегийн бүтээгдхүүнийг төр хянадаг тогтолцоо аль улсад байдаг ялангуяа бензин шатахууны үнийг төрөөс зохицуулах нийлүүлтийг төрөөс хийдэг болгох хэрэгтэй. Японд 10 гаруй жил өндөгний үнийг төрөөс хянаж тогтмол үнэтэй байлгасан энэ чинь болдог жишиг
0 | 0 Хариулах
Зочин [45.117.32.3] 2018/11/7
Ёстой сайхан ярилцлага байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.237] 2018/11/7
Бид давуу тал сул талаа сайн ашиглах хэрэгтэй. Бидэнд нүүрс байна тэрийгээ цахилгаан болгоод болно. Монголд нефть байна чанар муутай бензин шатахуун үйлдвэрлээ Оросоос авснаас хямд тусч чадах уу?
3 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2018/11/7
Жаахан баримжаатай яримаар юм. Нийтлэлч гэчихээд тоо, баримт, логик алдаатай юм бүлт бүлт үсрэх юм даа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 700 тэрбум төгрөгийн зээл гарч, бүгд төлөгдсөн байна лээ. Тэгэхээр хэн ч хохироогүй. ЖДҮ-тэй битгий андуур. ЖДҮ чинь МАН-ын улс төрчдийн идсэн мөнгө. Үнэ тогтворжуулах чинь арилжааны банкны зээл. Тэс ондоо. 2012-2016 онд хямрал болсон биздээ? Хямралын үед мах, бензин, гурилын үнэ тогтвортой байсан нь тэгээд буруу юу? Хэрвээ буруу гээд байгаа бол 2012-2016 онд махны үнэ 10000 төгрөг, гурилын үнэ 1500 төгрөг, бензиний үнэ 2500 төгрөг болсон бол хэн амьд үлдэх байсан юм? Жаргалсайхан гуай өөрөө яахав гадаадад гараад явчих байсан байх. Монголын 3 сая иргэн, 900 мянган өрхийн эрх ашиг хамаагүй юу? Одоогийн Засгийн газар чадваргүйдээ, арчаагүйдээ ханшаа, инфляциа, шатахууны үнээ алдаж байгаа юм. Бага зардлаар нийгэмд том өгөөж өгөх боломж хангалттай их байгаа. 10 их наяд төгрөгийн орлоготой Засгийн газар ш дээ. Жаргалсайхан та худлаа ярьдгаа болих хэрэгтэй шүү.
6 | 32 Хариулах
Зочин [43.228.131.229] 2018/11/7
намчирхсан тэнэг вэ чи
15 | 2 Хариулах
Зочин [202.21.96.212] 2018/11/7
харин чи намчирхаад байгаа юм биш үү г ө л ө г өө?
1 | 4 Хариулах
Зочин [103.229.121.85] 2018/11/7
Энэ Жаргалсайхан цагтаа бас л идэлцэж л явсан гардаа. М.Энхсайханы урд хойно гүйж яваад албан тушаал хүртэж л явсан амьтан. Нефть импортлогчдоос хамааралтай болоо юу даа. Монгол шиг бараг бүгдийг импортоор авдаг оронд ядаад шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр ЗГ ажиллаж анхаарах л ёстой.
2 | 11 Хариулах
Зочин [202.179.27.48] 2018/11/7
Энэ хүн худлаа яриагүй. Бензины үнэ зах зээлийн хуулиар явах ёстой. Нийтийн тээврийг хөгжүүлэх нь зөв.Хүн бүр автомашинтай байх шаардлагагүй.
23 | 3 Хариулах
Зочин [202.21.96.212] 2018/11/7
Зах зээлийн хуулиар явуулахгүй гэсэн хүн алга. Бодлогын алдаанаас болж ханшаа алдаад, шатахууны үнэ дээр огцом өсөлт гараад байгааг зүгээр хараад сууж байгаа нь буруу гэж хэлээд байна. Шатахууны үнэ чинь эдийн засгийн зардлын үндэс суурь нь гэдгийг захын хүн мэдэх байлгүй. Бензиний үнэ 50 хувиар өссөнөөр хөдөө орон нутагт юмны үнэ яаж өсч, иргэдийн халаасыг яаж хоосолж байгааг мэдэх үү чи? Утопи ярихаа болих хэрэгтэй. Амьдрал мэдэхгүй юмнууд
2 | 2 Хариулах
Zochin [202.126.89.201] 2018/11/7
Hen ch hohiroogui bish hansh 1200 bsanaa 2500 bolson. 3 say hun hanshiin zoruunii tolboriig shuud halaasnaasaa gargaj tolohoos oor argagui bolson yum
2 | 1 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/11/7
Чааваас бас нэг тоо мэдэхгүй, цаг хугацаа мэдэхгүй мал. Ханш 1500-аас 2000 болоход гадаад хөрөнгө оруулалт, экспорт хог болсон нь нөлөөлсөн. Харин 2016 оны 8 сараас 2000-2500 болсон нь улс төрчдийн алдаанаас болсон. Сургаар, хүний үгээр бурдаг бас нэг хоосон толгой шив
1 | 2 Хариулах
Зочин [202.131.238.35] 2018/11/7
Намтай зайл, чам шиг гутлын ул долоодог нөхдүүд энэ хулгайчдыг өөгшүүлсэн
0 | 1 Хариулах
Зочин [64.119.25.131] 2018/11/9
чам шиг хүний б о о в хөхөснөөс л дээр
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.208] 2018/11/7
Хахаха сайхан үлээж байнаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө чинь 5-6 хувийн хүүтэй бондын мөнгө шдээ. Хүүний зөрүүг бид л төлсөн
0 | 1 Хариулах
Зочин [64.119.25.131] 2018/11/9
бондын мөнгө биш, Монгол банкнаас банкинд өгсөн зээлийн эх үүсвэр байсан. Юмаа мэдэж бур
0 | 0 Хариулах