Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйнхээ төлөө өнөөдрөөс хуримтлуулцгаая!

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

1924 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 31-ний өдрийг дэлхий даяар хуримтлалын өдөр болгон тэмдэглэж, хадгаламжийн ач холбогдол, эдийн засагт оруулж буй үр өгөөж, давуу талыг таниулан сурталчилдаг.

ХасБанк энэхүү аянд 2004 оноос нэгдэж, Хуримтлалын өдрийг Монголд анх удаа тэмдэглэж эхэлсэн бөгөөд хуримтлалын ач тус, хуримтлал үүсгэх дадал зуршлыг бий болгох, мөн хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох чиглэлээр олон олон ажлуудыг санаачлан зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн хувьд ХасБанк харилцагчдынхаа хуримтлал үүсгэх сэдлийг дэмжиж 10 сарын 29-өөс 31-ийг дуустал хугацаанд хадгаламж нээлгэсэн бүх харилцагчдаа Тэнгэр Даатгал компанид 20% хүртэл хөнгөлөлтэй үнээр даатгуулах ЭРХИЙН БИЧИГ-ээр урамшуулж байна.

Тус эрхийн бичгээр та тээврийн хэрэгсэл, орон сууц, гэнэтийн ослын багц даатгал хийлгэснээр даатгалын хураамжаас дунджаар 92,000 төгрөг, түүнээс ч их хэмнэлтийг бий болгох боломжтой юм.

Мөн 10 сарын 31-ний Лхагва гарагт Монголын Хүүхдийн Ордонд болох Хуримтлалын өдөрлөгт та бүхнийг хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирж, ХасБанкны хэсгээр зочлон, хадгаламж нээлгэж, сонирхолтой тоглоом тоглон урамшуулал авахыг урьж байна.

Түүнчлэн уг өдөр ХасБанкны салбараар үйлчлүүлсэн бүх харилцагчид бяцхан гарын бэлэгтэй гэдгийг дуулгая.

Хуримтлалын өдрийг угтан ХасБанкнаас зохион байгуулсан тодорхой ажлаас дурдвал, Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-тай хамтран Афлатон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104-р сургуулийн ахлах ангийн сурагчдад "Хуримтлал гэж юу вэ?" сэдэвтэй сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын үеэр "Хуримтлал яагаад надад хэрэгтэй вэ?" эссэ бичлэгийн уралдааны ялагчдыг тодруулан ХасБанканд хугацаатай хадгаламж нээлгэх эрх, хамтдаа кино үзэх тасалбар зэрэг бэлгүүдээр урамшуулсан юм.

Дашрамд дурдахад, ХасБанк бага насны хүүхдүүдэд зориулсан Афлатон, өсвөр насны хүүхэд залууст зориулсан “Тэмүүлэл” санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 300 сая төгрөг зарцуулж, давхардсан тоогоор нийт 60000 орчим хүүхэд залууст мөнгө болон бусад баялгыг хэмнэх, хуримтлуулах, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлжээ. Афлатон, Тэмүүлэл хөтөлбөрүүд маань 2015 оноос Үндэсний боловсролын хөтөлбөрт хичээлийн төрөл болон орсноор монгол хүүхэд бүр санхүүгийн боловсрол эзэмших боломжтой болсон юм.

Мөрөөдөлд хүргэх хуримтлалыг өнөөдрөөс...

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.