Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хогоо ялгаж хаяхын ач холбогдлыг сурагчдад таниулав

ikon.mn
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 37 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 31 сургуулийг хамруулан Багш сурагчдын эко клуб байгуулжээ. 

Эко клуб нь сайн дураараа өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн сурагчдад хог хаягдлын талаарх мэдлэг олгохоос гадна байгалиа хайрлан хамгаалах, цэвэр орчны бүрдүүлэхэд зөв үлгэр дуурайлал үзүүлэн ажилладаг багш сурагчдын нэгдэл юм.  

2018 оны аравдугаар сарын 26-ны Баасан гарагт ХУД-ийн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдыг хамруулсан (Оном, 59, 52, 41, 32, 18, 15) нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг эко аялал хийлээ.

Энэхүү аяллаар сурагчид ХУД-ийн 67-р цэцэрлэг, 52-р сургуулийн хог ангилан ялгаж буй үйл ажиллагаатай танилцжээ.

Мөн тус дүүргийн нэгдүгээр хорооны  хог ангилдаг байрнуудын нөхцөл байдал, ХУД-ийн Засаг дарын тамын газрын үйл ажиллагаа, бодлого чиглэл, бүтээн байгуулалттай танилцаж, Хуванцар хаягдлыг дахин боловсруулдаг "Мог пластик" ХХК, Картон цаасыг дахин боловсруулдаг "Сайн цаас" ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

 
 
 
 
 

Мэдлэгээ хэрэглээ болгосон энэхүү эко аялал нь сурагчдад сонирхолтой байсан төдийгүй тэдэнд идэвхжүүлэлт болж, урам зориг өгсөн талаар сурагчид илэрхийлж байлаа.

Эко аяллыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Түүнчлэн энэхүү аялалд Япон улсын Китакюшю их сургуулийн профессор багш, судлаач оюутнууд оролцсон бөгөөд Улаанбаатар хот хогоо ангилан ялгах үйл ажиллагааг эрчимжүүлж, сурагчдад зориулсан аялал зохион байгуулж байгаа нь их ач холбогдолтой ажил болж байгааг онцлон тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба